Вакцин улстөржүүлэх сэдэв биш!

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Вакцин улстөржүүлэх сэдэв биш!

Вакцин улстөржүүлэх сэдэв биш!

НЭГ САРЫН ДОТОР ХҮН АМЫНХАА 10 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛАВ

Монгол Улс одоогоос нэг сарын өмнө буюу 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр анхны вакциныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриалсан.  Сovax хөтөлбөрийн хүрээнд оруулж ирсэн АстраЗенека вакцин 150 мянган тун орж ирснээс хойш нэг сарын хугацаанд Хятад, ОХУ-ын вакцинуудыг ч оруулж ирснээр зорилтот бүлгүүдэд хийж буй.

ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн вакцинууд 18-аас дээш насны хүмүүст хийнэ гэсэн зөвлөмжийн дагуу Монгол Улсын хүн амын 18-аас дээш насны 2 сая 100 орчим хүн бий. Энэ нь нийт хүн амын 60 хувийг үнэ төлбөргүй вакцинжуулахаар төлөвлөсөн. Түүнээс хойш нэг сарын дараа буюу өчигдрийн байдлаар нийслэлийн 40 цэгт 13209 хүнийг дархлаажуулалт хамруулснаар нийт 209278 хүнийг дархлаажуулжээ.

Нэг сарын дотор хүн амынхаа 10 хувийг вакцижуулсан гэсэн үг.

Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд зорилтот бүлгийн хамгийн түрүүнд вакцинжуулахаар төлөвлөгөө гаргасан. Тодруулбал,

  • Голомтын бүст ажиллаж байгаа албан хаагчид-47,136
  • Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбарууд-53,327
  • Худалдаа, үйлчилгээний салбар-40 мянга
  • Бүх шатны боловсролын ажилчид-45,300
  • 50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд-189,327
  •  65+ нас болон эрхтэн шилжүүлсэн иргэд-66,890
  • 18-25 насны иргэд-143 мянга
  •  26-49 насны иргэд-558 мянга гэсэн дарааллаар вакцинжуулалтаа хийж буй.
  • Өнөөдрийн байдлаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцижуулах ажиллаж үргэлжилж байгаа бөгөөд БНХАУ-ын  "Синофарм" вакциныг хийж буй.

Халдварын тоо өдөрт 100, 200 дөхөж илэрч байгаа, нийслэлд халдварын голомтгүй бүс үлдээгүй гэж албаныхан мэдээлж байгаа энэ үед хүн амынхаа вакцинжуулалтыг хамгийн хурдтайгаар хийх нь нэн тэргүүний ажил. Тиймээс ч ЭМЯ өдөр бүр тодорхой цэг гаргаж, иргэдээ хуваарийн дагуу вакцинжуулж байгаа.

Одоо гуравдугаар сарын сүүлээр 25,740 тун Файзер вакцин ирэх бол дөрөвдүгээр сарын эхэнд Спутник-5, Синофарм, АстраЗнека зэрэг вакцинуудыг авахаар төлөвлөжээ.

ЭМЯ-аас оруулж ирэхээр төлөвлөсөн вакцины тун, хугацааЭрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад дундаа хүн амаа вакцижуулалтаар Монгол Улс гуравт эрэмблэгдэж буй. Бусад улс оронтой харьцуулахад хүн амын тоо бага, нийт хүн амынхаа 60 хувийг л дархлаажуулах учраас өндөр үзүүлэлттэй гарах нь тодорхой. Гэхдээ дэлхийн улс орнуудын вакцинжуулалтын тоог гаргаж буй bloomberg, улс орнуудын вакцинжуулалтын тоон мэдээллийг хүргэдэг сайтад 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол Улс хүн амынхаа 0,52 хувийг вакцижуулсан гэсэн мэдээлэл гарчээ.

 

эх сурвалж: https://ourworldindata.org/covid-vaccinations эх сурвалж: https://ourworldindata.org/covid-vaccinations

 

Хэдийгээр өдөр бүр тодорхой цэг гаргаж, хүн амаа вакцинжуулж байгаа ч иргэдийн зүгээс дархлаажуулалт удаан байгааг шүүмжилсээр буй. Үүнтэй зэрэгцээд вакцин хийлгэснээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх шүүмжлэл ч гарах болов. Мэдээж дэлхийн бүх л улс орнууд вакцины талаар судалгаа, мэдээлэлтэй байж, ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу хийгдэж байгаа энэ цаг үед иргэдэд буруу ойлголт төрүүлэх, вакциныг улстөржүүлэх сонирхол хэсэг бүлэг хүмүүст байгаа нь ийн илрэв.

Эрүүл мэндийн яамнаас ч вакцин хийлгэсний дараах сөрөг үр дагавар гарсан, хүн нас барсан гэх мэдээллүүдийг үгүйсгэж байгаа бөгөөд улстөржүүлж буйг үгүйсгэх аргагүй. Вакцин бол улстөржүүлэх сэдэв биш. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед вакцин бол гол эмчилгээ болсон. ДЭМБ-ээс гаргасан судалгаагаар хүн амаа вакцинжуулж чадвал дэлхийн улс орнууд хилээ нээх, хүмүүс хэвийн амьдралдаа орох боломжтой гэсэн мэдээллийг өгч байхад бид дотроо улстөржүүлж, иргэдээ талцуулах цаг нь одоо биш. Ялангуяа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бол бүүр ч биш. Харин ч эсрэгээрээ бид вакциндаа хамрагдаж, эдийн засгаа идэвхжүүлэх, танхимын сургалтыг эхлүүлэх,  улс орныхоо хөгжлийн асуудлыг ярьж, хүмүүс хэвийн амьдралдаа орох талаар ярих байтал дотоодын улстөржилтөөс нөхцөл байдал буруу эргэвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

Мэдээж дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийж буй. Төр 18-аас дээш насны хүмүүсээ үнэ төлбөргүй вакцинд хамруулж байгаа ч иргэд вакцинд хамрагдах эсэхээ ч өөрсдөө шийдэж байгаа. Харин одоо вакцины татан авалтаа яаралтай нэмэгдүүлж, иргэдэд сонголттой, өөрийн хүссэн вакцинаа хийлгэх эрхийг нь төр нээлттэй болгож өгөх ёстой. Магадгүй хүмүүст вакциныг нь сонголттойгоор хийгээд эхэлбэл энэ, тэр улсын вакцин сайн гэдэг улстөржилт ч үгүй болох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж