АН зөвшилцөлд хүрч чадалгүй намын даргаа тус тусдаа тодруулна 

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

АН зөвшилцөлд хүрч чадалгүй намын даргаа тус тусдаа тодруулна 

АН зөвшилцөлд хүрч чадалгүй намын даргаа тус тусдаа тодруулна 

Нэг тал нь Ц.Тувааных, нөгөө тал нь С.Эрдэнийн гэж хоёр хуваагдсан Ардчилсан нам дотроо хоёр хуваагдан, тус тусдаа намын даргаа тодруулах дотоод сунгааныг зарласан. Ингэхдээ хоёр талын намын даргаа сонгох өдөр нь нэг буюу гуравдугаар сарын 28-ны өдөр нийт гишүүд дундаасаа тодруулна.

Ц.Тувааны талын зарласан АН-ын даргын сонгуульд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өрсөлдөж байгаа бөгөөд нэр дэвшигчид гуравдугаар сарын 12-нд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж  гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөр, бодлогоо цахимаар танилцуулж байгаа.

Харин С.Эрдэнийн тал дөрөвдүгээр сарын 25-нд тодруулах намын даргын сунгааны хугацааг наашлуулж, энэ сарын 28-нд зохион байгуулах шийдвэр гаргаж, өнгөрөгч Баасан гаригт /2021.03.20/ нэр дэвшигчдийг батламжлан цахим сурталчилгаагаа эхлүүлсэн.  Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигчид бүртгүүлсэн.

Өөрөөр хэлбэл, хоёр талын зарласан АН-ын даргад нийт есөн хүн өрсөлдөж байна.

Ц.Тувааны талын АН-ын даргын сонгуулийн санал хураалтад гишүүд нь биечлэн саналаа өгөх бол С.Эрдэнийн талын сонгуулийг цахимаар зохион байгуулна. Нэг өдөр санал хураалт болж байгаа учраас С.Эрдэнийн тал санал хураалтыг нэгтгэж  явуулах саналыг Ц.Тувааны талд тавьсан боловч хүлээж аваагүй байна.  Хэрэв гуравдугаар сарын 28-ныг хүртэл дээрх асуудлаар талууд нэгдсэн байр сууринд хүрээгүй тохиолдолд АН-ын гишүүд нь намын даргаа тодруулах сонгуульд хоёр тусдаа саналаа өгөх нь.

Хоёр талаас сонгогдсон АН-ын даргын хэнийг нь албан ёсны дарга гэж үзэн Улсын дээд шүүх бүртгэх вэ гэдгээс ихээхэн зүйл хамаарна. АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч хийж байсан Ц.Туваан  Ардчилсан намын Х дугаар Их хурлыг хуралдуулж намын дүрмээ өөрчилсөн хэдий ч  уг дүрмийн өөрчлөлтийг нь Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан байдаг. Ингэхдээ АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж