“Цар тахал нэмэгдэж эх орон дуудлаа, ажиллахад бэлэн”

Хуучирсан мэдээ: 2021.03.21-нд нийтлэгдсэн

“Цар тахал нэмэгдэж эх орон дуудлаа, ажиллахад бэлэн”

“Цар тахал нэмэгдэж эх орон дуудлаа, ажиллахад бэлэн” гэж эрүүл мэндийн ажилтан албан хаагчид ярьж байна. Тэд бол Улаанбаатарт тархаад байгаа Covid-19 цар халдвартай тэмцэхээр орон нутгаас дайчлагдсан ирсэн эмч, ажилтнууд юм.

Улаанбаатар хотын хэмжээнд Covid-19 халдвар өдөрт 120-иос дээш бүртгэгдэх болсноор цар тахалтай тэмцэх эмч, ажилтны нөөц дутагдаж эхэлсэн. Энэхүү хүний нөөцийн дутагдлыг орон нутгаас нөхөж, ажиллана гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэж байсан юм. Одоогоор нийт 16 аймгаас тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй 80 гаруй эмч, ажилтан Улаанбаатар хотод иржээ. Тодруулбал, нэг баг тархвар судлаач, халдвартын эмч, дотрын эмч, сувилагч, жолооч гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ирсэн юм байна. Тэднийг өчигдөр /2021.03.20/ вакцинд хамруулсны зэрэгцээ сургалт ч суужээ.

Цар тахалтай тэмцэх энэхүү баг нь Дархан-Уул, Өвөрхангай, Баянхонгор зэрэг одоогоор Covid-19 халдвар тархаагүй байгаа аймгуудаас ирсэн аж.

Айл өрхөөр явж үзлэг тандалт хийхээс гадна тандалт судалгаа хийх, тусгаарлах, хэвтүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Нэмэгдэл хүч болон ажиллангаа туршлага ч судална гэж эмч нар ярилаа.

Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 4976-д хүрээд байна.

Б.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж