Улсын хэмжээнд 674.6 мянган толгой мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.21-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 674.6 мянган толгой мал хорогджээ

Улсын хэмжээнд 674.6 мянган толгой мал хорогджээ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ оны гуравдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд нийт 674.6 мянган толгой мал хорогджээ.

Аймгаар нь гаргавал Архангайд 34 мянга, Баянхонгорт 344.9 мянга, Говь-Алтайд 43.8 мянга, Дундговьд 33.5 мянга, Өвөрхангайд 62 мянга, Өмнөговьд 29.9 мянга, Төв аймагт 37.2 мянга, нийт 585.5 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 86.7 хувийг эзэлж байгаа аж. Ингэхдээ Баянхонгор аймагт хамгийн их буюу 344.9 мянган мал хорогдсон нь улсын хэмжээний нийт хорогдлын 50 хувийг эзэлж буй юм байна.

Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 6 сумын 23 өрх огт малгүй болсон, 15 сумын 238 өрх нийт малынхаа 50-иас илүү хувийг хорогдуулжээ.

Мөн гуравдугаар сарын 15-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая  толгой мал  бусад аймаг /Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ/-ийн нутагт отроор, улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2  сая толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж