БНХАУ-ын ардын чөлөөлөх арми энэ долоо хоногт АНУ-ын Tesla үйлдвэрийн цахилгаан машинууд тагнуулын зориулалттай байж болзошгүй хэмээн цэргийн байгууламжуудад ашиглах, нэвтрэхийг хориглосон билээ. Хариуд нь Tesla-ийн эзэн Илон Маск өчигдөр/2021.3.21/ “Tesla машинууд тагнуулын зориулалтаар ашиглагдсан нь үнэн бол би шууд үйлдвэрээ хаахад бэлэн байна” хэмээн хэлжээ.
Тэрбээр Хятадын цахим форумд оролцон “Хятадын арми ямар ч үндэслэлгүйгээр Tesla компанийн нэр төрд халдан гүтгэж байна. Хэрвээ Tesla машин Хятадад, эсвэл өөр хаана ч гэсэн ямар нэг байдлаар тагнуулын үйл ажиллагаанд оролцсон гэх нотлох баримт байвал бид үйлдвэрээ тэр даруй хаая” хэмээн ярьсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Хятадын тал тус цахилгаан машины дэвшилтэт технологийн нэг чухал хэсэг болсон камеруудыг тагнуулын үйл ажиллагааны хэрэгсэл байж болзошгүй хэмээн сэжиглэж, чухал ач холбогдол бүхий цэргийн байгууламжуудад оруулахгүй байхаар шийдвэрлэсэн аж.
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш АНУ, Хятадын анхны дээд хэмжээний уулзалт Аляскад болж буй бөгөөд тус уулзалтын үеэр дээрх шийдвэрийг танилцуулсан юм.
Харин Илон Маск Хятадын төрийн зөвлөлийн дэргэдэх сангийн зохион байгуулсан Хятадын хөгжлийн цахим форумд оролцохдоо дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий хоёр улсын итгэлцлийг сайжруулах уриалга дэвшүүлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-03-21 117.111.4.126
ugaas teneg bish bol oilgomjtoi shde haha omhio hujaanariin zow chuhal obectru niborood garahad l buh yumiig vicheed garna bas boddog l bodol bna
Зочин 2021-03-21 86.49.242.189
Манай төрийн томчуул илан маскийн Хятадаас оруулаад ирвэл ч
d 2021-03-21 66.181.161.97
soliotoi ym delhin hamgin tom edin zasagtai uls bolhor durtau durgui orj bgzde mgl tim bolj bj l irn trnees neg nohor uriad oruulchdin bish xxaxa
Зочин 2021-03-21 139.5.218.240
элбэгдорж ерөнхийлэгч байсан бол улаанбаатарт уриад уулзуулах байсан даа
Зочин 2021-03-21 146.115.161.230
Америкт хориглуулдаг чинь huawei билүү
Зочин 2021-03-21 202.126.88.40
Зүгээр л шалтаг.Хятад чаддагаараа хятадад олон үйллвэртэй их хөрөнгө оруулсан Маскыг оролдож хариу тоглож байгаа юм.
Зочин 2021-03-21 192.82.91.102
Зарим нэг мулгуй этгээдүүд газар сайгүй Хоёр хөршөө дайсагнасан өдөөж хатгасан, гутааж доромжилсон үг газар сайгүй чулуудаж байх юм.Хэнд хэрэгтэй байдаг юм бол. Манай орны хувьд бол хар мөртэй, өөрийгөө хорлож байгаатай ижил зүйл.
Зөв 2021-03-21 103.212.118.136
Их гүрэнтэй тэмцвэл ингэж л тэмцэх хэрэгтэй, хэлэх үгээ олон нийтэд өөрсдөд нь сонсогдтол хэлчих хэрэгтэй
Зочин 2021-03-21 103.212.118.136
БААВАРТАЙ БАЯН ЗАЛУУ ДАА