Илон Маск: Хятадын арми Tesla компанийн нэр төрд халдан, гүтгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.21-нд нийтлэгдсэн

Илон Маск: Хятадын арми Tesla компанийн нэр төрд халдан, гүтгэлээ

Илон Маск: Хятадын арми Tesla компанийн нэр төрд халдан, гүтгэлээ

БНХАУ-ын ардын чөлөөлөх арми энэ долоо хоногт АНУ-ын Tesla үйлдвэрийн цахилгаан машинууд тагнуулын зориулалттай байж болзошгүй хэмээн цэргийн байгууламжуудад ашиглах, нэвтрэхийг хориглосон билээ. Хариуд нь Tesla-ийн эзэн Илон Маск өчигдөр/2021.3.21/ “Tesla машинууд тагнуулын зориулалтаар ашиглагдсан нь үнэн бол би шууд үйлдвэрээ хаахад бэлэн байна” хэмээн хэлжээ.

Тэрбээр Хятадын цахим форумд оролцон “Хятадын арми ямар ч үндэслэлгүйгээр Tesla компанийн нэр төрд халдан гүтгэж байна. Хэрвээ Tesla машин Хятадад, эсвэл өөр хаана ч гэсэн ямар нэг байдлаар тагнуулын үйл ажиллагаанд оролцсон гэх нотлох баримт байвал бид үйлдвэрээ тэр даруй хаая” хэмээн ярьсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Хятадын тал тус цахилгаан машины дэвшилтэт технологийн нэг чухал хэсэг болсон камеруудыг тагнуулын үйл ажиллагааны хэрэгсэл байж болзошгүй хэмээн сэжиглэж, чухал ач холбогдол бүхий цэргийн байгууламжуудад оруулахгүй байхаар шийдвэрлэсэн аж.

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш АНУ, Хятадын анхны дээд хэмжээний уулзалт Аляскад болж буй бөгөөд тус уулзалтын үеэр дээрх шийдвэрийг танилцуулсан юм.

Харин Илон Маск Хятадын төрийн зөвлөлийн дэргэдэх сангийн зохион байгуулсан Хятадын хөгжлийн цахим форумд оролцохдоо дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий хоёр улсын итгэлцлийг сайжруулах уриалга дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж