Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.21-нд нийтлэгдсэн

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тэмдэглэнэ

Зөвлөлтийн сансрын нисэгч Ю.А.Гагарин сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн өдөр маргааш тохиож байна. Энэхүү түүхт өдөрт зориулсан  “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт үзэсгэлэн маргааш Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээгдэх нь ээ.

Одоогоос 40 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Арга хэмжээ цахимаар зохион байгуулагдах бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, сансарын нисэгч  Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулах аж.

Хөтөлбөрийг танилцуулъя.

15.00 -15.50   цагт Хэвлэлийн бага хурал болно

16.00-16.05    цагт Хүндэт зочдыг танилцуулна

16.05-16.07    цагт  ОХУ, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ

НЭЭЛТИЙН ЁСЛОЛ:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэсгэлэнг нээж, баярын мэндчилгээ дэвшүүлнэ

16.17 цагт ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлж Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансарын нисэгч  Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулна

16.22 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ

16.27 цагт БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа мэндчилгээ дэвшүүлнэ

16.32  цагт  Нээлтийн тууз хайчилна

16.32-16.40 цагт  Хүндэт зочдод БНМАУ, ЗХУ-ын баатар,  Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа үзэсгэлэнг танилцуулна

17.30  цагт  Ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсад онцгой эрхээр гаргаж буй “ Салют-7” уран сайхны киног  хүндэт зочдод үзүүлнэ

18.30  цагт Хүндэт зочдыг үднэ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж