Тайваньд суралцаж, эрдмийн зэрэг хамгаалснаар ажлын байртай болж, бизнес эрхлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.03.21-нд нийтлэгдсэн

Тайваньд суралцаж, эрдмийн зэрэг хамгаалснаар ажлын байртай болж, бизнес эрхлэх боломжтой

Тайваньд суралцаж, эрдмийн зэрэг хамгаалснаар ажлын байртай болж, бизнес эрхлэх боломжтой

Тайванийн Үндэсний их сургууль

Тайваньд хятад, англи хэлийг нэгэн зэрэг сурах боломжтой. Тайванийн ихэнх улсын болон хувийн их, дээд сургуулиуд тэтгэлэг олгодог бөгөөд сургалтын төлбөр ч харьцангуй хямд байдаг. Гадаад орны оюутан залуус өндөр чанартай эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой төдийгүй тайваньчууд Covid-19 цар тахлын халдварыг амжилттай хяналтандаа авч чадсан билээ. Тайванийн нийгэм амар тайван, амьдрах орчин тав тухтай, цагийн ажил хийх болон дадлага хийх маш өргөн боломжтой зэрэг олон давуу тал нь гадаад оюутнууд, эцэг эхчүүдийн анхаарлыг татсаар байгаа тул Тайвань нь гадаадад сурах хамгийн эхний сонголт хэдийнэ болж чаджээ.

Тайваньд суралцаж төгссөн хэд хэдэн монгол оюутан, залуусын Тайваньд суралцсан туршлага, Тайваньд суралцахын давуу тал болон боломжуудын талаарх бодол сэтгэгдэлийг гадаадад суралцахаар төлөвлөж буй оюутан залуус та бүхэнтэй хуваалцаж байна.

Хэлний чадвар

Б.Энхчимэг

Нанхуа Их сургуулийн оюутан Б.Энхчимэг тус сургуульд англи хэл дээрх Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрт хамрагдсан ба Тайвань явахаасаа өмнө хятад хэл сурч байгаагүй аж. Тэрбээр Тайваньд ирснийхээ дараа өөрт олдсон боломжоо ашиглан хятад хэл шамдан сурсан бөгөөд 2020 онд буюу төгсөх жилдээ хятад, англи хэл дээр богино хэмжээний видео контент бэлтгэн, “Тэр жил Тайваньд сурч байхдаа би…” /When I was/am studying in Taiwan/ богино хэмжээний видео бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Б.Энхчимэг хэлэхдээ "Тайваньд ирснийхээ дараа би хятад хэлийг шамдан  суралцаад зогсохгүй англи хэлээ ч сайжруулж чадсан. Хичээх л юм бол хүн бүрт боломж бий" гэв. Гадаад хэлний өндөр мэдлэгтэй тул олон улсын нэр хүндтэй гутал үйлдвэрлэгч томоохон компани түүнд ажлын санал тавьжээ. Иймд тэрdээр сургуулиа төгсөөд Тайваньд үргэлжлүүлэн ажиллах боломжтой болсон юм.

“Англи, хятад хэлийн ядаж нэгийг нь сайн эзэмшиж, тухайн хэлээрээ бусадтай харилцах, ойлголцох боломжтой болсоноор сурах үйл явцад тулгарч буй бэрхшээлийг даван туулахын зэрэгцээ гадаад хэлээ сайн сурч, Тайвань болон бусад орны найз нөхөдтэйгээ чөлөөтэй харьцах боломжтой болно."

Миндао Их сургуульд суралцаж буй М. Үүрийнцолмон хэлэхдээ “Зарим монгол оюутан гадаад хэлний мэдлэг хангалтгүй байдгаас үүдэн Тайваньд сурахад хүндрэл, бэрхшээлтэй тулгаран, зарим оюутан энэ шалтгааны улмаас сургуулиа орхиж байсан нь тун харамсалтай” гэсэн юм.

Аль болох эрт бэлтгэлээ хангах, төлөвлөх

Л.Санчир

Тайванийн виз олгох журмын дагуу магистр, докторын зэргийн хөтөлбөрт хамрагдах оюутнуудын эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхдүүд гэр бүлийн гишүүний хамтаар  дагалдан амьдрах оршин суух виз мэдүүлэх боломжтой тул Иишоу Их сургуулийн магистрант Л.Санчир эхнэр, хоёр хүүгийн хамтаар 3 жилийн өмнө Тайванийг зорьжээ. Сургуульд элсэн суралцах өргөдлөө өгөхийн өмнө эхнэртэйгээ хамт сургуулийн зэрэглэл, хичээлээ ямар хэл дээр судлах, сургууль болон амьдрах хотын орчин нөхцөл, амьжиргааны зардал, газар хөдлөлт, далайн хар салхи зэрэг байгалийн гамшгийн давтамж зэргийг хүртэл судлахад нилээдгүй цаг зарцуулжээ. Гэр бүлээрээ амьдрахад харьцангуй зардал өндөр байдаг тул эхнэр, нөхөр хоёулаа тэтгэлэгтэй суралцаж байсан хэдий ч байр, унааны зардал гэх мэт амьжиргааны зардлыг урьдчилж маш сайн төлөвлөхийг зөвлөж байна.

Г.Номин

Г.Номин 2019 онд Тайванийн Үндэсний Их сургуулийг Менежментийн тэнхимийн Бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн. Тэрбээр "Үй-Цай" бүрэн дунд сургуулийг төгссөн тул төрөлх хэл нь хятад хэлтэй улс оронд суралцахаар шийдсэн ажээ. Тайвань, Монгол хоёр орон нь нээлттэй, чөлөөт, ардчилсан нийгэмтэй улс орнууд учраас Тайванийг хамгийн оновчтой, зөв сонголт гэж үзсэн байна. Тэрбээр анх 3 сургуульд элсэн суралцах өргөдөл гаргаж, бүгдээс нь тэнцсэн хариу хүлээн авсан хэдий ч гэр бүлийнхэнтэйгээ ярилцсаны дараа Тайваньдаа нэгдүгээрт бичигддэг Тайванийн Үндэсний Их сургуулийг сонгосон ажээ.

Б.Энхчимэгийн хувьд Тайванийн талаар огт мэдээлэлгүй байсан ч эмч ээжийнхээ санал болгосноор Тайваньд суралцахыг сонгосон байна.

Цагийн ажил хийх болон бизнес эрхлэх боломжууд

Г.Номин нэгдүгээр курстээ сургуулийнхаа кофены клубт элсэн, кофетой холбоотой мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамрагдаж байсан тул сургуулиа төгсөөд тус клубт сурсан мэдлэг, чадвараа ашиглан, кофе шопт үндсэн ажилтнаар жил орчим ажиллахын зэрэгцээ ажлын туршлага хуримтлуулж, хятад хэлний мэдлэгээ илүү гүнзгийрүүлсэн ажээ. Ингэснээр Монголд эргэж ирсний дараа хөдөлмөрийн зах зээл дээрхи өрсөлдөх чадвараа дээшлүүлж чадсан байна. Г.Номин, Б.Энхчимэг нар “Гадаад оюутнууд төгссөнийхөө дараа Тайваньд нэг жилийн хугацаатай дадлага хийх, ажил хийх боломжтой байдаг” гэдгийг онцолсон юм. Хэрэв Тайваньд дадлага хийх нэг жилийн хугацаанд нь компани, аж ахуйн нэгж тухайн төгсөгчийг ажлын байраар ханган, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад дэмжлэг үзүүлсэн тохиолдолд Тайваньд үргэлжлүүлэн оршин суух боломжтой байдаг.

С.Амулай

С.Амулай нь Мин Чуан Их сургуулийн Олон улсын бизнесийн менежментийн (англи хэл дээрхи хөтөлбөр) ангийг 2016 онд төгссөн бөгөөд одоогоор Монголд гоо сайхны 2 дэлгүүр ажиллуулдаг. Тэрбээр хэлэхэдээ “Тайваньд олон улсын худалдаа маш эрчимтэй хөгжсөн төдийгүй бизнесийн орчин сайтай. Бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст маш өргөн боломжууд (great possibilities) байдаг. Иймээс монголчууд Тайваньд суралцаж байх хугацаандаа бизнесийн үзэсгэлэн, яармагийг үзэх боломжуудыг алдахгүй ашиглаж, олон талын судалгаа маш сайн хийж (to explore the land more completely), бизнесийн холбоо, харилцаа тогтоох, харилцаа холбоогоо өргөжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлэх, цаашдын ажил бизнесийн сууриа тавихад анхаарах хэрэгтэй” гэв.

Чанартай эрүүл мэндийн даатгал болон цар тахлаас амжилттай урьдчилан сэргийлсэн нь

Тайвань нь дэлхийн мэдээллийн сангийн вебсайт Numbeo-н 2020 оны “Дэлхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний индекс” (Health Care Index)-р дэлхийд нэгдүгээр байранд бичигдсэн төдийгүй гурван жил дарааллан нэгдүгээр байранд орж буй нь энэ билээ. Чанартай эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд нь гадаад оюутнууд ч мөн адил хамрагдах боломжтойгоос гадна цар тахлыг амжилттай хяналтандаа авч бүх шатны боловсролын сургуулиуд нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй нь оюутан сурагчид эрүүл, амар тайван нөхцөлд сурч боловсрох болоод амьдрах боломжийг бүрдүүлж өгч байна.

М.Үүрийнцолмон хэлэхдээ "Нэг сургуульд суралцдаг монгол найз залуу нь 2 жилийн өмнө автомашины осолд орсны улмаас эмчилгээний зардал нь өндөр гарсан ч эрүүл мэндийн даатгалын тусламжтай хэдэн мянган долларын эмчилгээний зардал хэмнэж чадсан нь түүнд аз завшаантай санагдаж Тайваньд байгаадаа баярлах сэтгэгдэл төрүүлсэн" гэлээ.

Ярилцлага өгсөн оюутнуудын ихэнх нь тайвань хүмүүс амны хаалт зүүх дадалтай гэдэгтэй санал нийлсэн бөгөөд ингэснээр өөрийгөө болоод бусдыг хамгаалж буй иргэний үүрэг хариуцлага хэмээн дурдаж, олон нийтийн газар биеийн дулааныг хэмжиж, гараа ариутгах зэрэг хувийн ариун цэвэр сахих мөрдлөгүүд нь гүйцэтгэл сайтай байгааг онцолсон юм.

Л.Санчир эхнэрээсээ өөр сургуульд суралцдаг ба тэдний 2 хүүхэд нь Тайваньд цэцэрлэгт явдаг. Тайванийн Халдварт өвчний командын төв эсвэл Эрүүл мэнд, Халамжийн яамны зүгээс цар тахлын тухай мэдэгдэл эсвэл урьдчилан сэргийлэх зааварчилгааг зарлах бүрт сургуулийн захирал, багш сурган хүмүүжүүлэгчид нь түргэн шуурхай арга хэмжээ авч сурагч болон эцэг эхчүүдэд мэдэгддэг нь ард түмний Засгийн газар ба төрийн байгууллагад итгэх итгэлийг олгож, олон нийтийн дунд халдвар тархсан ч айж самгардахгүй байх нөхцлийг бүрдүүлж өгдөг" гэж Л.Санчир хэллээ.

Нөхөрсөг, хялбар, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн

Ярилцлага өгсөн оюутнууд тайвань иргэд гадаад хүмүүст тусархаг, нөхөрсөг ханддаг, мөн аюулгүй амьдрах орчинтой гэдэгт бүгд 100 хувь санал нийлсэн. С.Амулай нэг удаа утсаа аль нэг газар орхисноо санан эргээд нөгөө газраа очтол утсыг нь хүн авалгүй байрандаа байсан тухай дурсаж ярьсан юм. Тэрээр Мин Чуан их сургуульд суралцаж байх хугацаандаа Европын орон руу 1 жилийн хугацаатай сурагч солилцоогоор явахдаа тайвань хоолоо үгүйлж, хэрэв Европын оронд утсаа нэг газар мартаад явбал эргээд олох боломжгүй мэт санагдсан тухайгаа мөн адил хуваалцсан юм.

Л.Санчир нь Тайванийн өнцөг булан бүрт супермаркет байдаг бөгөөд аялал жуулчлалын гол цэг болсон газруудад нь нийтийн байгууламж бүрэн төгс хөгжсөн тул гэр бүлээрээ аялахад хялбар тухтай байдаг талаараа хуваалцав. Харин Б.Энхчимэгийн хувьд Тайвань хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үзүүлэх халамж болоод тэднийг хялбар тухтай орчинд амьдруулах бодлого нь түүний анхаарлыг ихээхэн татдаг байсан. Тухайлбал, галт тэрэг, метроны буудал дээр хараагүй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг буулгаж суулгахад туслалцаа үзүүлэх нийгмийн ажилчид олонтаа харагдана. Түүнчлэн олон нийтийн газар тэдгээр хүмүүст зориулсан зам, цахилгаан шат болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууламжууд байдаг.

Алсын хараагаа тэлж, сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, ирээдүйн карьераа төлөвлөх

Г.Номин "Тайваньд суралцсанаар хятад хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна Тайванийн Үндэсний Хааны Ордон музейд хадгалагдаж буй Монголын Эзэнт Гүрний үеийн соёлын өвүүдийг очиж сонирхох боломжтой. Үүнээс гадна Тайванийн Үндэсний Их сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимийн ихэнх мэргэжлийн хичээлүүд Харвардын их сургуулийн профессоруудын бэлтгэсэн дэлхийн томоохон брэнд эсвэл компаниудын талаарх туршлагуудыг албан ёсны эрхтэй  худалдаж аваад түүн дээрээ багаар ажиллаж илтгэл тавьдаг байсан. Үүний зэрэгцээ олон улсын оюутнуудтай нөхөрлөн тэдний үзэл санаа, улс орных нь талаар сонирхолтой мэдлэг олж авч, бусадтай харилцаж багаар ажиллах чадварт суралцсан тухайгаа дурсан санал бодлоо илэрхийлэв.Тайваньд суралцсанаар түүний алсын хараагаа тэлж, мэдлэгийг нь сайжруулсан.

Цагийн ажил хийх нь сурсан мэдсэнээ хэрэгжүүлж баталгаажуулахаас гадна ажлын байрны зөв хандлагыг хэвшүүлж өгдөг. М.Үүрийнцолмон “Миндао Их Сургууль нь оюутан сурагчдын  дадлага хийх боломжийг түрүүнд хуваарилдаг бөгөөд ингэснээр оюутан сурагчид зөв бус хандлагаасаа болж ажил олгогчоосоо дадлага хийх эрхээ хасуулах тохиолдлуудыг өөрийн биеэр харснаар тэднээс туршлага хуримтлуулж зөв боловсон хандлагыг хэвшүүлж сургуулиа төгссөний дараа өөртөө итгэлтэйгээр ажлын байрны сорилтуудтай нүүр тулах боломжтой”-г дурьдсан юм.

Харин Л.Санчир нь эхнэрийн хамт сурахын зэрэгцээ Тайванийн бизнес эрхлэгчид Монгол улстай худалдаа хийхэд нь туслалцаа үзүүлдэг. Мөн Монголд ажиллах сонирхолтой Тайванийн ТББ-уудад монгол хэлний хичээл зааж, хоёр орны худалдаа, соёлын гүүр болж байна.

Тайваньд суралцсанаар дан ганц боловсролын диплом авахаас гадна урт удаан хугацаанд карьераа хөгжүүлэх боломж олгодог.

Тайванийн Засгийн газрын тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.roc-taiwan.org/mn_en/post/7035.html

🇹🇼👩🏻‍🎓🔍2021 оны Тайваний Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Сонирхож буй хүмүүс дараах линкээр орж…

Posted by Taiwan in Mongolia on Monday, January 25, 2021

Тайваний улсын, хувийн их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр болон Тайваньд суралцахтай холбоотой мэдээллийг Study in Taiwan-ы цахим болон фэйсбүүк хуудаснаас авна уу.

https://www.studyintaiwan.org/

https://www.facebook.com/studyintaiwan/

Монгол улс дахь Тайванийн Боловсролын төвийн цахим болон фэйсбүүк хуудас:

http://www.tecm.org.tw/mn/index.html

https://www.facebook.com/tec.mongolia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж