Covid-19: 170 хүнээс халдвар илэрч, 10 эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.21-нд нийтлэгдсэн

Covid-19: 170 хүнээс халдвар илэрч, 10 эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, March 20, 2021

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.03.21/ ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН: 

-Сүүлийн хоногт 9520 хүнд шинжилгээ 170 хүнээс халдвар илэрч нийт халдварын тоо 4976 болж байна. Сүүлийн 24 цагт 126 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарснаар нийт 3477 хүн эдгэрсэн сайхан мэдээтэй.

Дотоодод шинээр бүртгэгдсэн халдварын 170 тохиолдлын 168 нь Улаанбаатар хотод,  хоёр тохиолдол Төв аймагт бүртгэгдсэн.  Нийт халдвар авсан 170 хүнээс 160 нь ойрын хавьтал байна. 10 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй хүмүүсийн оршин суугаа хаяг:

  • Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд амьдардаг.

Өнөөдрийн байдлаар нийт 1365 хүн эмчлүүлж байгаагаас 1191 хүний бие хөнгөн, 159 хүний бие хүндэвтэр, хүнд 12, нэн хүнд 3 хүн байна. Халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Нийслэлийн бүх дүүрэг, хороодод халдварын тархалт өндөр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай. Халдварын авсан хүмүүсийн талаас илүү хувьд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа учраас өөрийгөө халдваргүй, эрүүл гэж бодох үндэслэл бага байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн 170 тохиолдлын 10 тохиолдлын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Иргэд тайвширч болохгүй, халдвар хамгааллаа чандлан мөрдөх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Улаанбаатар хотын бүх хэсэгт эрсдэл бий.

Нийслэлийн онцгой комиссын мэдээлснээр, өнөөдөр Баянгол дүүргийн Голденпарк, Цоглог хотхон, Түвшин Өргөө хотхоны 16-гаас дээш насны оршин суугчдыг шинжилгээнд хамруулна. Шинжилгээ 11 цагаас эхэлсэн. Covid-19-ийн талаар албан эх сурвалжийн мэдээлэл авч байхыг анхааруулж байна. Вакцинжуулалтаас болж хүн нас барсан тухай худал мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ бол худал мэдээлэл. Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа. Нийслэлийн насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Өмнөговь аймгийн 10 сумын 961 хүнийг вакцинжуулалтад хамруулсан. Жолооч нарыг вакцинжуулах ажил мөн хэвийн үргэлжилж байна. Өнөөдөр вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй, Баянзүрх дүүргийн 26 хороо мөн ХУД-ийн 15 дугаар хорооны иргэдийг вакцинжуулна. Маргаашнаас цэгүүд хэвийн ажиллана. Вакцин хийлгэхийн өмнө эмчтэйгээ сайтар зөвлөлдөж вакцинд хамрагдах эсэхээ шийдвэрлэхийг ЭМЯ-наас зөвлөж байна.Вакцинжуулалтад жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа, харшилтай, унаж татах өвчтэй, цочмог халдварт өвчтэй, ДОХ, дархлааны төрөлхийн дутмагшилтай, даавар эмчилгээ хийлгэж байгаа, хорт хавдартай, эм, антибиотикт харшилтай зэрэг хүмүүс хамрагдахгүй.

Төв аймгийн Баянчандмань сум руу нийслэлээс ажил явдалд оролцохоор очсон хүн халдвартай болох нь нотлогдсон. ХӨСҮТ-ийн баг очиж тухайн иргэнийг авчирсан. Ойрын хавьтлын хүмүүсийг нь тусгаарласан. Шинжилгээний хариугаа хүлээлгүйгээр нийслэлийн голомтын бүсээс орон нутгийн ногоон бүс рүү очсон хэд хэдэн тохиолдолд өнгөрсөн хугацаанд гарлаа. Тиймээс нийслэлээс орон нутаг руу зайлшгүй явах иргэд шинжилгээнийхээ хариуг гарсны дараа явахыг дахин дахин хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж