Вакцин бүтээсэн эрдэмтэд: Дараагийн бай бол хорт хавдар

Хуучирсан мэдээ: 2021.03.21-нд нийтлэгдсэн

Вакцин бүтээсэн эрдэмтэд: Дараагийн бай бол хорт хавдар

Вакцин бүтээсэн эрдэмтэд: Дараагийн бай бол хорт хавдар

Цар тахлын эсрэг вакцин бүтээх ажилд том амжилт гаргасан эрдэмтэд өөрсдийн бүтээлийг аюулгүй хэмээн баталж, вакцин бүтээсэн шинэ технологийг цаашид хорт хавдрын эмчилгээнд ашиглахаар судалж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал, АНУ-ын Pfizer компанитай хамтарч мРНХ технологиор вакцин бүтээлцсэн Германы BioNTech компанийн үүсгэн байгуулагчдын нэг Озлем Туречи нөхөр Угур Сахинтай хамтран өнгөрсөн онд SARS-CoV2 вирусийг судалж байхдаа Хүний дархлааны тогтолцоо хавдрын эсрэг хэрхэн ажиллаж болохыг сонирхон судалж эхэлжээ. Түүнээс хойш тэд судалгааны ажилдаа амжилт гарган 20 жилийн судалгааны үр дүн болсон шинэ технологийг хорт хавдрын эмчилгээнд ашиглахаар шийдэж, шинэ төслөө “Гэрлийн хурд” хэмээн нэрлэсэн байна.

BioNTech компанийн бүтээсэн вакцин нь цоо шинэ мРНХ технолгийн дагуу ажилладаг. Өөрөөр хэлбэл, мРНХ технологиор бүтээсэн вакцин тухайн вирусийн генийн мэдээлэл буюу мРНХ-г дархлааны тогтолцоонд таниулж, эсрэг биет үйлдвэрлэх аргыг зааж өгдөг юм. Харин Туречи яг энэ технологийг хорт хавдрын эмчилгээнд ашиглах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа аж. Тэрбээр “Бид хорт хавдрын эсрэг хэд хэдэн мРНХ вакцин шинээр бүтээж, түүнийгээ эхнээс нь туршихаар төлөвлөж байна. Үүнд цаг хугацаа шаардагдах хэдий ч ойролцоогоор хоёр жилийн дотор эхний бүтээгдэхүүн бэлэн болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж