НӨАТ-ын урамшууллын 2021 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-ний Ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.
Иргэд 2021 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ