Гуравдугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдөр 11:00 цагаас Баянгол дүүргийн 25-р хорооны дараах оршин суугчдаас шинжилгээ авна. Үүнд,
- Голден парк хотхоны 101-108
- Цоглог хотхоны 201-203 байр
- Түвшин өргөө хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч, 16-гаас дээш насны иргэдээс Ковид-19-ийн тандалт илрүүлгийн шинжилгээ авна.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман баг, өрх бүрт хүрч ажиллана, 25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй гэж Баянгол дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Холбоотой мэдээ