Вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй | News.MN

 Вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

 Вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

 Вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

 Вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр /2021.03.21/ ажиллахгүй.

Учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах тул нийслэлийн хэмжээнд бусад дүүрэг дэх дархлаажуулатын цэгүүд ажиллахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Вакцинжуулалтын цэгүүд Даваа гариг буюу гуравдугаар сарын 22-ноос хэвийн ажиллах юм байна.

Гуравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн 43 цэгт 17656 хүнийг вакцинд хамруулсан байна. Ингэснээр хоёрдугаар сарын 23-наас  хойш нийт 189969 хүнийг вакцинжуулжээ. Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд судалгаа явуулахад 38.9 хэмээс дээш халуурах, тариулсан газарт хөндүүрлэх, толгой өвдөх, бие арзайх, үе мөч, булчин өвдөх ядрах зэрэг шинж тэмдэг давамгайлсан байна. Өнгөрсөн хугацаанд дархлаажуулалтад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн "АстраЗенека" вакцины 75 мянган тун, Солонгос улсын "АстраЗенека" 7200 тун, Хятадын "Синофарм" вакцины 107769 тун буюу нийт 189969 тун вакцин ашиглажээ. Дээрх гурван вакцинаас "Синофарм" вакцины 42231 тун үлдсэн. Энэ нь 43 цэгт 2-3 өдөрт ашиглах вакцин юм. ХӨСҮТ-д нөөцөд 232200 давтан тун байгаа талаар  ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлсэн. "Синофарм" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 15-наас, "АстраЗенека" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 23-наас хийж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-21 64.119.16.178

Yaasan hamag mungiig ni hustsan uu avilgachid !!! Neg bol tanil taldaa vaktsin shahaad duusgatsan uu buzaruud !!!

Avatar

иргэн 2021-03-21 202.179.25.212

МАН ЗГ УОК Ахмадууд Иргэд ээ Ялгаварлан гадуурхаж Вакцины ямар ч Сонголтгүйгээр Хятад вакцин шахажчихаж байгаа юм Том Дарга нар буюу УИХ-ын Гишүүд Сайд дарга нар болохоор 4 төрлийн Вөкцинаас сонгож шахуулж байгаа юм МАН Иргэдээ тохуурхаж чадаж байгаа Нам шүү

Avatar

Зочин 2021-03-21 64.119.25.218

Битгий гоншигнож хэрүүл өдөөд бай. Бүх вакцин бараг ижил, бүгдээр нь хэдэн зуун сая хүн тариулж ,гэм хоргүй аюулгүй байна. Монголын улс төржилт бүр өвчин вакцин рүүгээ нөлөөлж ёстой солиорол рүү орж байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж