Аржанчивлан сувиллын 6 ажилтнаас халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.21-нд нийтлэгдсэн

Аржанчивлан сувиллын 6 ажилтнаас халдвар илэрчээ

Аржанчивлан сувиллын 6 ажилтнаас халдвар илэрчээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга гуравдугаар сарын 20 буюу өчигдрөөс эхлэн хоёр хоног хатуу хөл хорио тогтоох захирамж гаргажээ. Тус сумын Аржанчивлан сувиллын ажилтнуудаас Covid-19 илэрсэн тул сумын хэмээнд гуравдугаар сарын 22-ны өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоохоор болсон байна. Тодруулбал, Аржанчивлан рашаан сувилалд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс амарсан Улаанбаатар хотын иргэний 2 дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан тул ойрын хавтал болсон 35 ажилтанд шинжилгээ хийхэд 6 ажилтны шинжилгээний хариу эерэг гарчээ.

Сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сумын иргэдэд анхааруулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж