Токиогийн олимпийг гадаадын үзэгчгүй зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токиогийн олимпийг гадаадын үзэгчгүй зохион байгуулна

Токиогийн олимпийг гадаадын үзэгчгүй зохион байгуулна
Seiko Hashimoto, President of the Tokyo 2020 Organising Committee, speaks during the five-party meeting at the Tokyo 2020 headquarters in Tokyo, Japan March 3, 2021. Du Xiaoyi/Pool via REUTERS

Токио-2020 олимп болон паралимпийн наадмыг зохион байгуулагчид өнөөдөр (2021.03.20) хуралдаж, ирэх зуны олимп, паралимпийн наадмыг гадаадын үзэгч, хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэхүү уулзалтад мөн IOC буюу Олон улсын олимпийн хороо болон паралимпийн хорооны удирдлагууд оролцсон бөгөөд зохион байгуулагч орны саналыг хүндэтгэн дэмжжээ.

Наадмыг зохион байгуулах хорооноос олимпийн наадмын тасалбар авсан хилийн чанадын үзэгчдийн төлбөрийг бүрэн буцаан олгохоор болсон байна.

Энэхүү уулзалтаас өмнө Японы засгийн газар олимпийн наадмыг үзэх гэсэн гадаадын иргэдийг нутагтаа оруулах асуудалд эсрэг байр суурьтай байсан юм. Мөн үзэгчдээс гадна олимп, паралимпийн наадамд ажиллах байсан гадаадын сайн дурын ажилчдыг хүлээн авахгүйгээ мэдэгджээ. Токио-2020 олимп, паралимпийн үеэр 80 мянган сайн дурын ажилчин ажиллах тооцоотой байгаа бөгөөд үүнийхээ 10 хувийг хилийн чанадаас бүрдүүлнэ гэж үзэж байсан аж.

Токио-2020 олимп, паралимпийн нийтдээ 9 сая гаруй тасалбар борлуулж, 826 сая ам.долларын ашиг олно гэж тооцоолсон Японы төлөвлөгөө ийнхүү талаар боллоо. Наадам зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, өнгөрсөн жилийн байдлаар дотооддоо 4.4 сая гаруй тасалбар борлуулаад байсан ч одоогоор 810 мянга орчим тасалбар буцаагджээ. Харин нэг сая гаруй тасалбарыг гадаадын үзэгчдэд борлуулж чадсан боловч харамсалтай нь буцаагдахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж