АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа, Сүхбаатарын Эрдэнэболд нарын сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо хоногийг ардаа үдлээ. Энэ хугацаанд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө гишүүд, дэмжигчиддээ танилцуулах цахим уулзалтуудыг өдөр бүр хийсээр байгаа юм.
Хэдийгээр АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны өдрүүд хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа цар тахлын энэ үед тохиосон ч техникийн дэвшлийг ашиглан, ямар нэгэн сааталгүйгээр гишүүд, дэмжигчидтэйгээ онлайнаар уулзаж, мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтоо танилцуулж, санал бодлоо чөлөөтэй солилцож, уулзалтууд үр дүнтэй боллоо.
Нэр дэвшигчид өнөөдөр (2021.03.20) Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан, Орхон аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн гишүүд, дэмжигчдтэйгээ уулзсанаар 21 аймаг, 9 дүүрэгт амьдарч буй намын гишүүд дэмжигчиддээ бодлого, мөрийн хөтөлбөрөө амжилттай хүргэв.
Цахим уулзалтад оролцсон АН-ын гишүүд, дэмжигчид тус намд үүсээд байгаа асуудлыг өнгөрсөн хугацаанд гарсан алдаагаа засах боломж гэдэг талаас нь харж, өнөөдрөөсөө сургамж авч, маргаашийн хөгжлөө, бодлого, үзэл баримтлалаа шинэчилж, хөгжлийн шинэ шатанд хүрэхийн өмнөх хямрал гэж харж буйгаа хэлж байсан юм.
Энэ сарын 28-ны өдөр АН-ын шинэ залуу 70, 80 оны төлөөллөөс бүрдсэн дөрвөн нэр дэвшигчээс нэг нь намын даргаар сонгогдсоноор тулгараад байгаа сорилтоо амжилттай даван туулж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна. Тэд нэр дэвшигчиддээ эвтэй байгаарай, гишүүддээ нээлттэй, ардчилсан байж, намаа хүчирхэг болгоорой гэдэг захиасыг хэлж, амжилт хүссэн юм.
Зочин 2021-03-20 103.229.121.40
Дөрвүүлээ Жанхуугийн хүүхэлдэйнүүд юм байна. Хэн ч байсан сонгохгүй.
зочин 2021-03-20 202.9.46.29
Пүрэвдавааг дэмжиж байна
Зочин 2021-03-20 202.9.46.253
Ан нэр хүндээ алдсан.Сэргэхийг хүсвэл МАН-ыг хамаад татан буугдаад даруй хурдан шинэ нам байгуулж босох хэрэгтэй.Намын нэрээр хууль завшсан этгээдүүдийг зайлуул.Хөрөнгөжсөн этгээдүүдийн хөрөнгийг хурааж улсад шилжүүл.Даргад Амартүвшинг сонгоход алдахгүй болов уу? Оюунгэрэл яасанбэ?
Миьь 2021-03-20 66.181.176.93
Эрдэнболд бол биш шүү эрдэнээгийн өмнө пялдагдаад гүйгээд байсан
Иргэн 2021-03-20 202.126.90.126
Аль ардчилсан намыг дэмждэг юм бил ээ???
Надад цагаан нь ч бий, улаан нь ч бий гэдэг шиг,
Зочин 2021-03-20 202.9.40.137
АН тарвал таарна. Ийм нам байгаад хэрэггүй.
Зочин 2021-03-20 66.181.181.233
Бид чинь саналаа хэнд яаж өгөх вэ. Хэнээс асуух вэ. Учраа олохоо байлаа. Женко утсаа авахгүй юм ядаж байхад
Зочин 2021-03-20 103.10.22.39
Ц.Оюунгэрэл, М.Тулгат нар хаачив аа
Зочин 2021-03-20 64.119.25.241
Нөгөө АН ш дээ
Зочин 2021-03-20 155.4.39.118
bolj bnaaa
зочин 2021-03-20 202.126.88.194
Амжилт хүсье
Зочин 2021-03-20 203.169.50.109
АН сэхэл авахаасаа өнгөрсөн. Ум мани бад мэ хум. Дахин төрөх болтугай
Зочин 2021-03-20 66.181.186.141
jihan namdul jihan namdul jihan namdul moliko
Зочин 2021-03-20 192.82.77.167
PYREBDABAAG. zailuul.medreliin yvcntei iim tenegeer. hen. tooj yu heleh ve
Зочин 2021-03-20 66.181.176.93
х*******н шээс
Зочин 2021-03-20 192.82.77.167
PYREBDORJ hereggyi hyyj yavuul
Зочин 2021-03-20 66.181.176.93
Хятад хүн шдээ