Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.
Тус бүлгийн халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсч, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Үүнд:
- Чингэлтэй дүүргийн 6, 13, 14
- Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 15
- Баянзүрх дүүргийн 5, 8, 14, 16, 18, 25, 26, 27, 28
- Хан-Уул дүүргийн 1, 15, 16, 21
- Баянгол дүүргийн 4, 5, 24, 25
- Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19, 35, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомттой байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ