Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгав | News.MN

Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгав

Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгав

Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгав

Уул уурхай, хүнд үйлдвэр (УУХҮ)-ийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны хамтарсан тушаалаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт олгох журам хэрэгжиж буй билээ.

Цар тахлын хуулийн хүрээнд эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажлыг үргэлжлүүлж, алт олборлолтын хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор УУХҮ-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан хөнгөлөлттэй санхүүжилтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болсон байна.

Энэхүү журмаар 6 хүртэлх сар буюу богино хугацаатай зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг энэ он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилжээ. Журамд дээрх өөрчлөлт орсноор алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.

2020 оны Төсвийн төслийн тодотголд 24 тонн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрсөн оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23,6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэс 8,3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөг төвлөрүүлсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Байгаль хамгаалагч 2021-03-20 202.9.40.194

Алт ухаад ус, ой, хөрс ургамлаа сүйтгээд дуусч байгааг даруй зогсоох ухаантай удирдагч энэ төр засагт гарч ирээсэй гэж залбиръя.

Avatar

Иргэн 2021-03-20 66.181.181.157

Маш зөв

Avatar

Зочин 2021-03-20 202.9.40.154

Монгол банк лоббидож эх орны байгалийг устгаж бн.

Avatar

Зочин 2021-03-20 66.181.186.224

23 tonne alt 170 terbum bish bailgui de ?????

Avatar

Зочин 2021-03-20 66.181.186.224

Alt l avrana shuu!!! Yadaj uul uurhaigaa tasalchihgui bol mongol uls er ni ajil hiisen hiigeegui amidraad baih um shig bn shd. Suulin 2 jil amarchilaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж