Иргэд засаг даргаа сонгож, огцруулах эрхээ хугацаанд нь эдлэх боломжгүйд хүрэв | News.MN

Иргэд засаг даргаа сонгож, огцруулах эрхээ хугацаанд нь эдлэх боломжгүйд хүрэв

Иргэд засаг даргаа сонгож, огцруулах эрхээ хугацаанд нь эдлэх боломжгүйд хүрэв

Иргэд засаг даргаа сонгож, огцруулах эрхээ хугацаанд нь эдлэх боломжгүйд хүрэв

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2021.03.17) баг, хорооны Нийтийн хурлыг долдугаар сарын 1-нээс хойш хуралдуулах чиглэл өгөв. Тус хурлаар засаг даргаа сонгох, огцруулах эрхтэй байдаг тул нийтийн хурлыг хойшлуулснаар иргэд энэ эрхээ долдугаар сарын 1-нийг хүртэл эдлэх боломжгүйд хүрч буй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль:

26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.

28.5-д Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-03-20 202.9.46.190

Удирдлага нь аль намынх байгаагаас шалтгаалдаг шүүдээ. 2 өөр намынх болчихоороо ажил ерөөсөө явдаггүй шүү дээ. Үүнийг бүгд мэдэж байгаа. Хэрэв тухайн газрын ажлыг гайгүй явуулая гэвэл зайлшгүй ойлголцдог хүмүүс л баймаар байдаг. Энэ ойлголцохгүй байхад заавал дарга байлгана гээд байгаа нь цаанаа тэр ажлыг унагаах гэсэн хүсэл байж магадгүй юм даа?

Avatar

Зочин 2021-03-20 103.212.118.125

НАМ ТА ХОЁР Ч ЯГ ЭНЭ ҮЕД БИДНИЙГЭЭ ГАНЦ МӨСӨН САМАРЧ БАЙНА ДАА. ЭНЭ НАМУУД ГЭДЭГ ЮМ ХАМУУДТАЙ ЧӨТГӨР ШУЛАМ ЛУГАА ОДООСОЙ! ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД ЗҮГЭЭР Л НЭГ АМЬДРАХСАН…

Avatar

Иргэн 2021-03-20 59.153.112.17

6 сард сонгууль болно. Тэгэхээр ийм арга хэмжээ авахаас өөр арга байхгүй л дээ. Үгүй бол ёстой сайхан самарна биз.

Avatar

Зочин 2021-03-20 202.9.40.137

АН-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН САЙТУУД ГИШҮҮД ДАНДАА УЛСТӨРЖСӨН ЮМ ЯРЬЖ ГҮЖИРДДЭГЭЭ БОЛИХЫГ ШААРДАЖ БАЙНА. ӨӨР ЮМ БИЧИЖ ИРГЭДДЭЭ ТУС ЫБОЛОХЫГ БОД. АЛБАН ТУШААЛД ОЧИЖ ИДЭЖ УУХАА Л БОДОХ ЮМ. ДОН ТУССАН БОЛОЛТОЙ. ТАРХИ ТОЛГОЙНООС НЬ ИЙМ ЮМ ГАРАХГҮЙ ҮРГЭЖЛЖ БОДООД БАЙХАД ТА НАР ЯАЖ ХӨГЖИХ ЮМ БЭ

Avatar

Зочин 2021-03-20 103.229.121.153

Эднээс их ухаан гарна шүү. Яг одоо гийн нөхцөлд баг, хорооны Засаг даргын сонгууль явуулвал АН-аас нэр дэвшигч ялна гэсэн прогоноз гарсан гэдэг үнэн аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баг, хорооны дарга нар өөрчлөгдвөл сонгуул явуулах тактик нь сүйрэлд оруулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж