Ардчилсан нам өнөөдөр Ц.Тувааны болон С.Эрдэнийн гэх хоёр том фракцид хуваагдсан. Аль аль тал нь энэ сарын 28-ны өдөр намын даргаа тодруулахаар болсон. Гэхдээ сунгаа нь тус тусдаа явагдана. Ийнхүү ардчиллаар овоглож, нэгэн цагт ардчиллын туг нь болж явсан Ардчилсан нам цаашид орших уу, эс орших уу гэдгээ хэдхэн хоногийн дараа шийдэх юм. Мэдээж үнэт зүйл үзэл бодлын нэгдэл байх уу, эсвэл мөнгөтэй нөлөөтэй хүний хувийн компани болж хувирах уу гэдгээ. Энэ бол Ардчилсан намын мянга мянган гишүүний өөрсдийнх нь дур сонирхол.
Ардчилсан нам эгнээндээ 180 мянган гишүүнтэй. Тус намын үзэл бодол, үнэт зүйлийг дэмждэг энгийн иргэд ч олон байлаа. Байлаа гэхийн учир нь өдгөө Ардчилсан нам толгой хоргодох оронгүй, малгай тавих толгойгүй болчихсон.
Нэгэн голын хоёр эрэг шиг эвлэж нийлэхээсээ өнгөрсөн АН-ын тамгатай, тамгагүй, бүртгэлтэй, бүртгэлгүй дарга нарын зохион байгуулж буй сунгаанд нийтдээ 9 хүн нэр дэвшиж буй юм.
Ц.Тувааны АН-аас С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин нарын хүмүүс нэр дэвшиж, сурталчилгааны ажилдаа хэдийнэ орсон.
Энэ талаар дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн саналын хуудсыг хэвлэж бүх аймаг, дүүргүүдэд хүргэгдсэн. Өнөөдрөөс эхлэн сумдад саналын хуудас хүргүүлж эхэлнэ. Бидний сонгуулийн үйл ажиллагаанд саад болох гэсэн зорилгоор буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэж байгаад харамсч байна. Өнөөдрөөс эхлэн "АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж байна" гэх ташаа мэдээлэл гарч байгааг мөн залруулъя. Гуравдугаар сарын 28-ны өдөр АН-ын даргыг тодруулах сонгуулийн санал хураалт уламжлалт буюу цаасан хэлбэрээр явагдана” гэсэн юм.
С.Эрдэнэболдын хувьд залуусын дэмжлэгийг авах магадлалтай нэр дэвшигчээр нэрлэгдэж буй. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил С.Эрдэнийн фракцид намынхаа залуусыг толгойлж ирсэн гэх аян шалтаг хэлэх хүн гарах байх. Гэхдээ нэр дэвшигч нараас хамгийн зөв фигур болж харагдаж байна.
Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажилласан. Орон нутгийн сонгуульд нийслэлийн АН-ыг удирдан Н.Энхбаяртай эвсэж оролцсон ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн. АН-ын даргаар сонгогдлоо гэхэд “утсан хүүхэлдэй” болох магадлал их. Үзэл бодолгүй улстөрч.
Харин О.Амартүвшингийн хувьд МАН-аас АН-д урваж орсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын тус дэмээр МҮХАҮТ-ын дарга болсон гэгддэг. МАН-ынхан түүнийг АН-ын даргад балиашиглаж байгаа гэх мэдээлэл байна.
Түүний хүчтэй өрсөлдөгч бол О.Цогтгэрэл. Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн их итгэл найдвараа хаяж байгаа нэр дэвшигч. Хэдийгээр мөнгөтэй улстөрч ч гэлээ өнгөрсөн дөрвөн жилийн АН-ын дуу хоолой болсон нь үгүй ч мөнгөтэй хүн гэдгээрээ АН-ын даргаар сонгогдох магадлал өндөр. УИХ-ын бүлэг дотроо ч эрх баригчдын эсрэг үг хэлэх нь ховор. Амжилттай яваа бизнесмен мөн ч Ардчилсан намыг амжилттай удирдаж чадах нь эргэлзээтэй.
Харин хамгийн боломжит хувилбар нь Ц.Туваан өөрөө байсан юм. Эрх баригчдын эсрэг муу, сайн ч акци хийж, хэрдээ л Ардчилсан намын өмнөөс сөрөг хүчин болж явсан. Гэхдээ тэр нэр дэвшээгүй нь олны хэл амнаас болгоомжилсон байх. Ц.Туваанаас өөр хүн түүний АН-д харагдахгүй байна. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг. Ямар ч байсан АН-ын шинэ даргын сонгуульд өрсөлдөх дөрвөн хүн мөрийн хөтөлбөрөө гишүүддээ танилцуулаад эхэлсэн.
Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын мэдээлснээр “Дөрвөн нэр дэвшигчээс 200 мянган гишүүний олонхын санал авсан нь намын зөрчил маргааныг тасалж, намын жинхэнэ дарга болно”. Мэдээж сонгогдсон даргадаа Ц.Туваан тамгаа шилжүүлэх биз.
Ж.ЭРХЭС
Зочин 2021-03-20 139.59.143.223
АМАРТҮВШИН БОЛ МАНАН-ТАХАЛТАЙ ТАРВАГНЫ МӨНДӨЛ, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭМЖЛЭГТЭЙ.
Даалин 2021-03-20 88.125.80.192
энэ ч угаасаа мөхөж байгаа нам даа. залуучууд бол энэ намаас гарч эртхэн өөр нам байгуулсан нь дээр байх
зочин 2021-03-20 202.9.46.29
Цогт гэрэл дажгүй хүн шүү
Зочин 2021-03-20 139.5.219.109
Дахиад гал дээр тос бензин асгасан нийтлэл бичээрэй. АН угаасаа бүтэхээсээ өнгөрсөн. Хулгар чихт бөх энэ намыг нэгмөсөн мааний болгочихсон шдэ
Иргэн 2021-03-20 202.126.90.92
Бүх нэр дэвшигчид дотроос АН-д эрүүл агаар цэвэр сэтгэлгээ оруулах хүн нь С.Эрдэнэболд л байналээ дээ?! Бусад нь ч олигтой хүн алгаибайна лээ?!
Зочин 2021-03-20 192.82.85.32
Бүгд улс төржөөд солио өвчтэй болжээ!Яана даа ийм тэнэг хүмүүс өрөвдмөөр ч юм шиг инээдтэй юм даа!
Сүх 2021-03-20 103.10.22.39
Ц.Оюунгэрэл нэр дэвшвэл ялах магадлал маш өндөр. Ёс зүйтэй, дүрэм журмаа баримталдаг, эд хөрөнгөний шуналгүй, хэн нэгний барьцаанд орохгүй. Яахав эдэн дотроосоо Цогтгэрэл нь гарах биз. Ардчилсан Монголын төлөө, хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшил, шударга ёсны төлөө итгэж байна
Зочин 2021-03-20 202.9.40.137
Ийм бүтэхгүй нам монголд хэрэггүй. Иргэд сонгуулиар АН-д 2 удаа итгэл үзүүлээд яалаа. Улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж өөрсдөө оцойтолоо баяжсан. Зарим нь гадаадад зугатаад алга болсон. Ийм л нам. тараад яг жинхэнээр нь либараль үзэл бодол нэгтэй нөхөд нь АН-аа шинээр байгуулбал цаашид хоорондоо хэрэлдэж муудалцахгүй явж магад. Дандаа хоорондоо яс булаацалдаж хэрэлэж байдаг. Ард түмэн нь дуурайгаад хэрүүлч эв нэгдэлгүй болж эхэлж байна
зү 2021-03-20 202.179.30.242
ТАМГАГҮЙ ХУТАГТЫН ЦЭРГҮҮД БҮГД ШҮҮХ ДЭЭР УНАНА ДАА ЭРХ БИШ МОНГОЛ УЛС ЧИНЬ ШҮҮХ ЗАСАГЛАЛТАЙ УЛС ШҮҮДЭЭ ОДОО ХЭНИЙ ТАМГА ХҮЧИНТЭЙ ТЭНДЭЭС СОНГОГДСОН ХҮН Л ЖИНХЭН ДАРГА ШҮҮДЭЭ ЭНЭ ХЭД ЗАЙЛУУЛ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ШАТАХ Л БАЙХДАА
batsaikhan 2021-03-20 103.80.210.190
Ардчилсан нам болоод ардчилалыг сэрээгээрэй Эрдэнболд оо. Ард түмэн чамд итгэл хүлээлгэж байгаа шүү. Амжилт хүсье
zochin 2021-03-20 103.80.210.190
ардчилсан нам ард түмнийхээ итгэлийг олж авахын тулд Эрдэнэболд шиг залуусаа дэмжих хэргтэй
zochin 2021-03-20 103.80.210.190
АН ын шилдэг залуусын төлөөлөл. Амжилт хүсье #Эрдэнэболд
Зочин 2021-03-20 66.181.161.108
ан бүгд хулгайчууд тарж зайлаасай
Зочин 2021-03-20 103.80.210.190
Эрдэнэболдыг чин сэтгэлээсэй дэмжиж байгаа шүү
Зочин 2021-03-20 103.80.210.190
Эрдэнэболд бусдаасаа илүү мэдлэг боловсрол эзэмшсэн мундаг залуу
Turuu Bayr 2021-03-20 103.80.210.190
Хамгийн залуу нь боловч мөрийн хөтөлбөрийн хувьд ноён нуруутай өрсөлдөгч бол ЭРдэнэболд яалт ч гүй мөн байна аа.
Зочин 2021-03-20 103.80.210.190
Намыг энэ хэцүү байдлаас гаргах хүн нь Эрдэнэболд байна аа,залуу хүн гэлтгүй мэдлэг, боловсролтой, буурь суурьтай илүү алсын хараатай хүн байгаа нь харагдаж байна6#Demjeerei #voteErdenebold 👍👍👍 #Ардчилсаннамыгхөгжүүлэе.
Зочин 2021-03-20 202.9.46.145
Сайхан хор хутгасан нийтлэл бна.
dondog 2021-03-20 66.181.161.127
МАН-ынхан залуустаа боломж олгож байхад АН-ын залуус хөдөлгөөнд орох хэрэгтэй. Зөв байна. Амжилт.
Зочин 2021-03-20 202.9.46.145
Насандаа ч биш байхаа хө. Хэдэн авилгачин пизданууд л төрүүлсэн байх мангуунууд. Залуу хүн удирдаад хөгжүүлчихдэг бол сайхан л бна. Насандаа биш улс орноо гэсэн сэтгэл зүрх нь гол байхаа.
Үндсэн хуулийн цэц 2021-03-20 199.249.230.159
Баттулгын үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэж чадах ганц боломж нь нам дотроосоо нэр дэвшихээр гарч ирж чадах тэгэх гэж улайрч Ардчилсан намыг 2 хувааж хууль бус сонгууль зарлаж дайрч байна. Баттулга нам дотроосоо гарч чадахгүй бол ёстой нохой хүртэл тоохгүй нам дотроос гарах гэж үхэн хатан зүтгэж байгаа юм даа. Нам дотроосоо гараад ирвэл үндсэн хуулийн цэцтэй маргаж дэвшиж чадна гэж төлөвлөж байгаа.
Зочин 2021-03-20 202.9.47.13
Туваан яагаад дэвшээгүйн нээрээ?
Зочин 2021-03-20 202.126.88.216
ЭРДЭНЭБОЛД ЮМУУ ПҮРЭВДАВАА 2Н НЭГ Л ДЭЭР БИЗЭЭ 🌲🌲
Зочин 2021-03-20 202.126.89.173
АН.ын галзуучууд,амьдралаас тасархай гарууд хэн ч байсан ялгаагүй.Хоосон толгойлсон чалчигч элбэгдорж,гацаагч мал жонхуугийнхаа үйл лайг үүрнэ.Тэр хоосон чалчигч лектор эрдэнэболд,хорчин увайгүй амартүвшин 2 хэрэггүй.Амартүвшинг МҮХАҮТ.ын бүх харилцагчид нь жигшин зэвүүцдэг.
Зочин 2021-03-20 66.181.184.28
Би 90оны соцдек ардчилсан намыг ийм хулгайчид төлөөлөхгүй шүү
Зочин 2021-03-20 139.5.216.66
Бүгдийг нь Ми.Энхболд өсгөсөн
Зочин 2021-03-20 202.126.88.228
АН засаг барихаар бизнөсмэнүүд дандаа хохирдог.Өөрсдөө юм үзээгүй юм шиг идэж ууж,хүн танихаа болидог хүншгүй намдаа.Адгийн шаарнууд тар одоо хэнч дэмжихгүй
Зочин 2021-03-20 202.126.88.228
АН гэгч нам тарсан нь дээрээ
Зочин 2021-03-20 202.126.88.228
Дандаа хувалзнууд
Зочин 2021-03-20 202.126.88.228
АН дуусчээ.Эд нараас авах юм алга