Ардчилсан намын даргын цахим сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр “Corporate”-д 16.00 цагаас үнэмлэх гардуулах юм. Тус намын даргын сонгуульд нэр дэвшигчид гуравдугаар сарын 12-нд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхэлснээс хойш гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөр, бодлогоо цахимаар танилцуулж буй билээ.
Нэр дэвшигчид болон гишүүд, дэмжигчдийн аль аль нь Ардчилсан намын ялагдлын шалтгааны үндэс нь дотоод ардчилал байхгүй болсонтой холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Нэр дэвшигчдийн хэн нь ч намын даргаар сонгогдсон Ардчилсан намд тулгараад байгаа асуудал, нөхцөл байдлыг хурдан хугацаанд шийдвэрлэж, хүчирхэг Ардчилсан нам бий болгож чадна гэдэгт залуу ардчилагчид итгэл төгс байгаагаа мэдэгдсэн билээ. Мөн тэд гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах дотоод сонгуульдаа идэвхтэй оролцохыг намын гишүүддээ уриалаад буй юм.
Б.ЖАРГАЛ