"Баянзүрхийн 27 тохиолдол 20 өөр цэгээс илэрсэн"

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

"Баянзүрхийн 27 тохиолдол 20 өөр цэгээс илэрсэн"

"Баянзүрхийн 27 тохиолдол 20 өөр цэгээс илэрсэн"

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн тогтоосон хөл хорио өнөөдөр цуцлагдсан. Дээрх хугацаанд хийгдсэн ажлын талаар Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээллийн үеэр доктор А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халдвар голомтлон гарч байгаа гудамж, хороодод өргөжүүлсэн тандалт зохион байгуулдаг. Нийслэлийн хамгийн их хүн амтай, хамгийн олон орон сууцтай дүүрэг болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өргөжүүлсэн тандалт зохион байгуулсан. Тус хороо нь нийслэлийн бусад хороодоос өвчлөлийн тохиолдлын тоогоороо 2-3 дахин илүү. Сүүлийн 14 хоногт 36 орон сууцанд 54 тохиолдол бүртгэгдэж, 160 гаруй ойрын хавьтал бүртгэгдсэн. Халдвар тасрахгүй голомтлон гарч байсан учраас гуравдугаар сарын 17-ноос 19-ний хооронд өргөжүүлсэн тандалт хийсэн. Урьдчилсан байдлаар 27 хүний шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд ойрын хавьтлын 115 хүнийг илрүүлсэн.

Өмнө нь өргөжүүлсэн тандалт хийхэд халдварын тохиолдол илрэхдээ тухайн халдвар бүртгэгдсэн орон сууц, ойрын хавьтлуудаас  илэрдэг байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд халдварын 27 тохиолдол нь 20 өөр цэгээс илэрсэн. 27 тохиолдлыг задалж үзэхэд 50-66 настай хүмүүс бараг тал хувь нь байна. Үлдсэн нь 20-40 хүртэлх насны хүмүүс юм. Халдварт өртсөн хүмүүсийн 18 нь эмэгтэй, ес нь эрэгтэй. Тус хороонд халдвар өргөн хүрээтэй тархсан, 400 орчим ойрын хавьтал ХӨСҮТ-д бий. Нэг тохиолдлын ард 2-3 хүн халдвар авч байна. Цаашдаа халдвар голомтлон гараад байгаа хороодод хэсэгчлэн хөл хориог үргэлжлүүлэх шаардлагатай нь үүнээс харагдаж байна. Нийслэлийн хүн амын дунд халдвар тархсан учраас хаана хавьтал гараад байгаа вэ гэдэг дээр тулж ажиллах шаардлагатай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж