Халдлагад өртсөн ази эмэгтэйд 800,000 ам.долларын хандив цуглав

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

Халдлагад өртсөн ази эмэгтэйд 800,000 ам.долларын хандив цуглав

Халдлагад өртсөн ази эмэгтэйд 800,000 ам.долларын хандив цуглав

Сүүлийн үед АНУ-д азиудыг ялгаварлан гадуурхах үзэл гаарч, тэдэн рүү халдах явдал их гарч буй юм. Сан Франциско хотын гудамжинд саяхан хятад эмэгтэй арьс өнгөөр ялгаварлах үзэлтний халдлагад өртсөн явдал олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.

Тодруулбал, Шэ Шаожэн хэмээх 76 настай хятад эмэгтэйг зам хөндлөн гарахаар зогсож байхад нь 39 настай цагаан арьст эрэгтэй “Хятад!” гэж хашгираад, нүүрэн тус газарт нь хүчтэй цохижээ. Харин өндөр настай эмэгтэй замын хажууд байсан модыг шүүрч аваад, цагаан арьс эрэгтэйг мөн нэлээд хүчтэй цохиж гэмтээсэн байна. Өндөр настай эмэгтэйн зүүн нүд гэмтэж, өдгөө эмчлүүлж байгаа юм. Гэм зэмгүй өндөр настай эмэгтэй рүү халдсан этгээдийг баривчлан, хэрэг үүсгэн шалгаж байгаа бол хэрэг явдлын бичлэгийг үзсэн хүмүүс хятад эмэгтэйд хандив өгсөөр байна.

Энэ хэргийн бичлэгийг 1,5 тэрбум орчим хүн үзсэн бөгөөд хятад эмэгтэйн ач хүү Жон Чэн саяхан “GoFundMe” платформ дээр эмээгийнхээ эмчилгээний зардалд хандив цуглуулж эхэлжээ. Ердөө ганцхан хоногийн дотор олон мянган хүн нэгдэж, 800 орчим мянга ам.доллар цугларсан байна.

Уг хэргийн дараа тус улсын Атланта хотод байрладаг гурван алжаал тайлах төвд зэвсэгт этгээд халдаж, найман хүн амиа алдсанаас зургаа нь ази эмэгтэй байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр энэ хэрэгтэй газар дээр нь очиж танилцан, тус хот дахь азиудтай өөрийн биеэр уулзахаар Вашингтоноос хөдөлсөн билээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж