Монголын бизнес эрхлэгчид “Korea build”-д цахимаар оролцож байна | News.MN

Монголын бизнес эрхлэгчид “Korea build”-д цахимаар оролцож байна

Монголын бизнес эрхлэгчид “Korea build”-д цахимаар оролцож байна

Монголын бизнес эрхлэгчид “Korea build”-д цахимаар оролцож байна

БНСУ-д энэ сарын 18-ны өдөр эхэлсэн “Korea build week” барилгын салбарын олон улсын үзэсгэлэнг МҮХАҮТ фэйсбүүк хуудсаар Сөүл хотоос шууд дамжуулан Монголын бизнес эрхлэгч нарт хүргэв. Жил бүр зохиогддог уг үзэсгэлэнд манай улсын бизнес эрхлэгчид тогтмол оролцож ирсэн бөгөөд энэ удаа цахимаар оролцож буй юм.

"Korea build week” үзэсгэлэн энэ удаа барилга, архитектур, интерьер заслын чиглэлээр гуравдугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Kintex” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэнтэй холбоотой мэдээ мэдээлэл сонирхож, шинэ техник технологи, тоног төхөөрөмж, барилгын материал болон бизнесийн түншлэл үүсгэх Монголын ААН, бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ын БНСУ дахь суурин төлөөлөгч М.Оюундэлгэр (Oyuna Munkhuu)-тэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ.

“Korea build week”-т энэ жил нийт 950 байгууллага оролцож, 53 мянган ам дөрвөлжин метр талбайд үзэсгэлэнгээ гарган, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэхүү үзэсгэлэнд агаарын бохирдлыг бууруулах, ус цэвэршүүлэх, эрчим хүч, цахилгаан хэмнэх, мөн халдвартай холбоотой ариутгалын цонх зэрэг шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг дэлгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж