"Рапид харш" хотхоноос 12 тохиолдол шинээр илрэв

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

"Рапид харш" хотхоноос 12 тохиолдол шинээр илрэв

"Рапид харш" хотхоноос 12 тохиолдол шинээр илрэв

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах "Рапид харш" хотхонд тогтоосон хөл хорионы дэглэмийг сулрууллаа. Тодруулбал, цагдаа нар өнөөдөр 09:00 цагаас хамгаалалтыг буулгажээ.

Тус дүүргийн Онцгой комиссоос мэдээлснээр, энэ сарын 18-наас 72 цагийн хугацаанд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон ч 48 цагийн хугацаанд шуурхай арга хэмжээ авч, хязгаарлалтын дэглэмийг сулруулжээ. Хөл хорионы үед оршин суугчдаас (өрх бүрээс нэг) PCR шинжилгээ авч, 12 шинэ тохиолдол илрүүлжээ. Шинээр батлагдсан тохиолдлуудыг тусгаарлалтад авч, ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.

"Рапид харш" хотхонд энэ сарын 18-наас хэсэгчилсэн хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд халдварын эрсдэлтэй бүсэд багтсан юм. Тус хотхонд өмнө нь 36 тохиолдол бүртгэгдэж байсан бол хөл хорионы үед шинээр 12 тохиолдол илрүүлж, хязгаарлалт тогтоосон хугацаанд 3607 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж