"Халдвар өдөрт 200 давбал дараагийн арга хэмжээг авна" | News.MN

"Халдвар өдөрт 200 давбал дараагийн арга хэмжээг авна"

COVID-19

"Халдвар өдөрт 200 давбал дараагийн арга хэмжээг авна"

"Халдвар өдөрт 200 давбал дараагийн арга хэмжээг авна"

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.03.20) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.​БАЙГАЛМАА:

-Өчигдөр нийт 15293 хүнд шинжилгээ хийхэд 148  хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 4273 бол Улаанбаатар хотын өвчлөл 3910 боллоо. Хөвсгөл аймагт нэмж таван тохиолдол илэрснээр хөдөө орон нутгийн өвчлөлийн тоо нэмэгдлээ. 148 хүн халдвар авснаас 137 хүний ойрын хавьтал бол 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Дээрх 11 хүн нь Налайх дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 13, 20, Баянгол дүүргийн 3, 6, 8, Сонгинохайрхан дүүргийн 34, 35, 37, 42 дугаар хороонд амьдардаг. Өнөөдрийн байдлаар нийт 1359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1201, хүндэвтэр 146, хүнд 9, маш хүнд 3 хүн байна.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн өдрүүдэд халдварын тоо 100-гаас дээш бүртгэгдэж байна. Иргэд хатуу хөл хорио тогтоох эсэхийг их сонирхож байна. Халдварын тоо өдөрт 200-гаас дээш бүртгэгдсэн тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авахаас өөр аргагүй болно. Үүнийг эрдэмтдийн зөвлөлөөс ч хэлж байна. Гэхдээ өрх бүрийн эдийн засгийг анхаарч үзэхгүй бол болохгүй.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.БОЛДМАА:

-Гуравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн 43 цэгт 17656 хүнийг вакцинд хамруулсан байна. Ингэснээр хоёрдугаар сараас хойш нийт 189969 хүнийг вакцинжуулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд судалгаа явуулахад 38.9 хэмээс дээш халуурах, тариулсан газарт хөндүүрлэх, толгой өвдөх, бие арзайх, үе мөч, булчин өвдөх ядрах зэрэг шинж тэмдэг давамгайлсан байна. Өнгөрсөн хугацаанд дархлаажуулалтад Энэтхэг улсын "АстраЗенека" вакцины 75 мянган тун, Солонгос улсын "АстраЗенека" 7200 тун, Хятадын "Синофарм" вакцины 107769 тун буюу нийт 189969 тун вакцин ашиглажээ. Дээрх гурван вакцинаас "Синофарм" вакцины 42231 тун үлдсэн. Энэ нь 43 цэгт 2-3 өдөрт ашиглах вакцин юм. ХӨСҮТ-д нөөцөд 232200 давтан тун бий. "Синофарм" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхэлнэ. "АстраЗенека" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 23-наас хийж эхэлнэ.

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн ажилтан Б.ДУЛАМСҮРЭН:
-Шуурхай штаб шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Ингэхдээ орон нутаг, бүс хариуцсан баг шинээр байгуулсан. Мөн шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан. Тухайлбал, өмнө нь байгууллага бүр тусдаа лавлах утастай байсан бол тэдгээр дугаарыг нэгтгэсэн, иргэд 1800-1105 дугаараар хандах боломжтой. Өнгөрсөн 24 хоногт тусгай дугаарын утсанд нийт 3272 дуудлага мэдээлэл ирсэн. Эдгээрээс есөн гомдол, мэдээллийг холбогдох байгууллагуудад танилцуулж, шийдвэрлүүлсэн бол зургаан гомдол мэдээллийг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Онцгой комисст хүргүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 136 удаагийн тусгай үүргийн нислэгээр нийтдээ 24313 иргэн, хилийн боомтоор 6710 буюу нийт 31023 иргэнийг татан авчээ. Гуравдугаар сард нийт 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс өнөөдрийн байдлаар есөн удаагийн нислэгээр 13013 иргэнийг татан авчээ.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, March 19, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-03-20 202.126.89.116

200- daa hurgeh geed bidniig ajil deer boognoruulj ovchluuleh geed hol horio togtoohgui bgaa yumuu.Uokomiss anhaaraldaa avaa her

Avatar

Ахмад 2021-03-20 64.119.25.221

200 хүрэхийг хэн хүсээд бас хүлээгээд бнаав Энэ чинь тийм байхан зүйл юм уу Өчигдөрхөн та нар чинь тоонд бүү анхаарал хандуул айж сандрах хэрэггүй дор дороо хичээе гэж бсан биш үү Олон түмнээр бүү тохуу тоглоом хийгээч ээ.Амарсайхан чи ер нь өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй.Голомтод ажиллаж буй хүмүүст урам өгөхийн оронд юм л бол сүрдүүлж ,айлгаж сүржигнэхээ боль.Тэд чинь чамаас хэд дахин илүү ажил хийж,хүн ардаа эмчилж эдгээж бгаа хүмүүс шүү.Дундуур нь орж битгий бужигнуулаад бай. .

Avatar

Зочин 2021-03-20 150.129.141.73

Заавал 200 гаргах гээд хүлээгээд байгаа юм уу160 бага байна уу 40 өөр дутаад байна уу. Тэр мэдээлэл өгдөг хүүхэн нь бллиоч ойлгомжгүй түг таг 2 үг хнлээд аа гээд зогсчихно яана даа. Амбасэлмаа эмчид цалин өгөөд мэдээлүүл маяг таяггүй ойлгомжтой байдаг

Avatar

Зочин 2021-03-20 64.119.25.57

Хий хоосон нэр хүнд хөөцөлдсөн хүмүүс тархиныхаа тэг дундаас илжирсэн байдаг тул үг нь гацдаг хэрэг. Мэдлэг ерөөсөө энэ төрийн албанд огт хамаагүй, дарга цэргүүд аятайхан хуурах төдий, нэр хүнд олж авах болсон.

Avatar

Зочин 2021-03-20 66.181.161.100

Hulgaich nar uursduu zoriud taraachaad novshnuud chin hul horiogoo tavij mal shig belcheecheed odoo bas yah gd bgn ene novshnuudiin yamar togloom zugaa tsengeluu showuu yu ard tumnii amidral hund bna novshnuud mongolchuud yagad hultsengui honi shig ym be erh chuluuniihuu tuluu temtseech ene novshnuud erh chuluu ed baylgiig chin hulgailaad hagartalaa bayjij bna ta nariin tuluu yuch hiihgui booloo bolgoj ashiglaj bna oilgooch malnuudaa

Avatar

Иргэн 2021-03-20 202.126.88.205

УОК, НОК-ийн чадамж, туршлага, дүн шинжилгээ, тоо баримт, хүний нөөц, шийдвэр гаргалт маш муу байна!

Avatar

ЗГХЭГ дэд дарга Ганбат 2021-03-20 185.220.101.18

Чадваргүй байдлаа ухаарч хожим огцорсон Ухны ХүрэлсүК /ЭР/ төрийн ордны 261 тоот болон УБ зочид буудлын баруун талын МАН-ын байрны 6 давхрын баруун жигүүрт төрийн жинхэнэ алба хаагч /ЭМЭГТЭЙ/ ажилтан иргэн “Мөнгөнцэцэг”-ийг ажлын байр олгох нэрийдлээр дарамтлан үүдний өрөөндөө суулган намын байранд ажиллуулж, эмэгтэй хүний гэмгүй занг ашиглахаа үтэр түргэн ЗОГСООНО УУ!!! Өөрийн ахын хүү Гандөлийг ЗГХЭГ-ын орон тооны ажлаас нь гаргаж, ичилгүйгээр, жүжиглэлгүйгээр үүдэндээ суулгамаар юм…

Avatar

Ч 2021-03-20 202.126.90.99

Хорио цээрээ зарлана уу! Өлсөж болно, үхэж болохгүй!

Avatar

Зочин 2021-03-20 64.119.21.122

Сөрөг шинжилгээний хариу зарсан эмч нараа цээрлүүлээчээ ил тодоор.

Avatar

Зочин 2021-03-20 192.82.86.49

Одоо хорио нэмэргүй болоо биз

Avatar

Зочин 2021-03-20 202.21.108.48

Үнэн шүү. Иргэд ухамсраа дээшлүүлж хариуцлагатай байхгүй бол хичнээн хөл хориод ч нэмэргүй.дэлхийн улсуув тийм лбайна.энэ тэнүүлчид , замбараагүйчүүдийг корона аниа таниад байна шүү.

Avatar

Зочин 2021-03-20 202.126.94.99

Спутник байхгуй юу? Голомтийг хумиж чадахгуй арчаагуй ажиллаж байгаа этгээдууд хариуцлагаа хулээ. Дахин хел хориог иргэд лав хулээн зевшеерехгуй, эдийн засаг, амьдрал хэцууднэ!

Avatar

Зочин 2021-03-20 103.26.193.126

Хатуу хөл хорио тогтоож маш эрчимтэй арга хэмжээ авбал цар тахлыг хумих боломжтой. Гагцхүү энэ хугацаанд өрхийн орлогогүй айлуудад төрөөс тэтгэмж өгөх хэрэгтэй!! Ийм айлуудыг зүгээр муйхраар хаагаад хаячихаж болохгүй шдээ!! Гэтэл төр засаг татвар төлөгчдөөс булааж авсан мөнгөө татвар төлөгчдөөс харамлаад байх юм?!!! Хөл хорио тогтоох зайлшгүй шаардлагатай. Тэгэхдээ эмзэг өрхүүдээ тэтгэх ёстой!!!

Avatar

Зочин 2021-03-20 139.5.218.226

Ямар гуйлгачин нь турж ухэх гээд байна Архичид архиа уух гэж хол хориог цуцлуулсан архины уйлдвэртэй дарга нар их баярлаж хорио цээрийг цуцалсан ур дунд нь ард олны эруул мэнд амь насаар тоглож байна одоо эмнэлгийн ор хурэлцэхгуй болж гэртээ эмчлуулэхээр хоногтоо хэдэн зуугаар тахал гарахаар юу болох болдоо

Avatar

Зочин 2021-03-20 192.82.87.224

чиний баян гэж юу байхав дээ. Хоосон толгойтой орк. Иргэд ухамсар, хариуцлагаа дээшлүүлээгүй цагт түмэн удаа хөл хориод нэмэргүй. Мал минь байрны зээлтэй хүн орлогогүй бол яаж зээлээ төлөх юм? ажил хийж орлого олно биз дээ?

Avatar

Үнэн 2021-03-20 202.126.90.99

Өлсөж болно! Үхэж болохгүй. Үхсэн хүнд байр хэрэггүй болно!

Avatar

Нямжав 2021-03-20 202.126.89.185

хот, хөдөөгүй цар тахал газар авлаа. Үүнд Сумтайбазар буруутай яаран бүх газруудыг нээсэн. хариуцлагаа хүлээж огцрооч.., гудамж талбайд архичин, согтуучуул энд тэндгүй шүлс нус цэрээ хаяаад, хог н**ш нь хөглөрсөн тамхи ширхэглэн,, тамхины иш хөглөрсөн хогоо цэвэрлээч ариутгал хийх хэрэгтэй бна.

Avatar

Зочин 2021-03-20 202.55.188.97

Сошиал дагаж намирдгаа больмоор юмаа. Тер шаардлагвтай уед темер нуурээ гаргах л хэрэгтэй. Ноднин ямар ч халдваргуй байхад хориод л суржигнээд байсан. Одоо жинхэнэ хорьдрг газар шдэ. 100-с буухгуй байхад заавал хумуусийг ихээр ухуулж байж хорио хийх гээд байгаамуу? 1 саяаа харамлаад хорио хийхээс айгаад байгаамуу?

Avatar

Зочин 2021-03-20 192.82.87.224

сул цалинтай цатгалан новшоо, хүмүүсийн амьралыг чи бодохгүй бну? Хорионд орох ямар дуртай лалрууд вэ? Хүмүүс өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих ёстой!!! Хөл хорьж болохгүй!!!

Avatar

Үнэн 2021-03-20 202.126.90.99

Үхсэн хүнд байр хэрэг болохгүй!

Avatar

Зочин 2021-03-20 202.55.188.97

Sumtaibuzar ogtsor ogtsor ogtsor!!!

Avatar

СУМТАЙБАЗАР 2021-03-20 202.9.46.157

Сумтайбазарыг одоо хэн ч ярихаа больж. Яг үнэндээ хот, хөдөөгүй самарсан дурак чинь тэр. ОГЦРУУЛАХГҮЙ ЮМ УУ?

Avatar

Зочин 2021-03-20 202.126.89.64

Oyu Erdene zoduulahaasaa aigaad yaj ch chadahgvi baigaamaa !

Avatar

Зочин 2021-03-20 202.126.88.171

гаднаас ирсэн хүмүүсээ дахин шинжилгээнд хамруулаачээ. тэд чинь эх үүсвэр нь тодорхойгүй халдвар биш үү

Avatar

Зочин 2021-03-20 66.181.177.19

Яг үнэндээ Амбасэлмаа эмч л бараг тоогоо хольж хутгаад байсан байх шүү.2 өдрийн халдварын тоог нэг өдрийх болгоол нэг л будилаад байсан шүү.Энэ ч одоо өдөрт 200 хүргэхийн төлөа ХӨСҮТ,ЭМЯ ХОЁР ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГАА САНАА ЗОВОЛТГҮЙ БЯД ХҮЛЭЭГЭЭЛ СУУЖ БАЙХАД БОЛНОО НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ СЭТГЭЛ АМАР БАЙЯ ДАА БАГА Ч БОЛОВ. 200 ЮУХАН БАЙХ ВЭ ТЭД БҮРДҮҮЛЧИХНЭ.БИТГИЙ ХООРОНДОО МУУДАА ОДОО БОЛЬ ЯДАРЧ БАЙГАА ГЭЖ ЖИГТЭЙХЭН ЖИЛ ГАРАН ЗОВЛОО ОДОО ҮНЭХЭЭР ЧАДАЛ БАРАГДЛАА ЗҮГЭЭР

Avatar

Зочин 2021-03-20 202.9.47.13

Хаха

Avatar

зочин 2021-03-20 64.119.25.218

Монгол улс ч энэ халдвараас ангижирах ,урагшилж хөгжих ч өдий биз дээ. Учир нь улс орныг эмх цэгц, дэг журамгүй байдалд турхирагч, төрөө сул дорой байлгахыг хичээгч, дүр эсгэсэн ардчилагчдыг дэмждэг жинхэнэ анархистүүдээр манай орон дүүрсэн байна.

Avatar

Зочин 2021-03-20 202.9.46.147

Өрхийн эдийн засаг анхаарах асуудал, гэхдээ бүрэн вакзинжуулах хэсэгхэн хугацаа шаардлагатай б на шүү дээ
энэ хугацаанд нь хөл хорио тогтоож зөвхөн хүнсний, түлээ түлшний карт олгож хүнсний дэлгүүр, эмийн сан, үйдлвэрүүд ,төрийн аалба хаагчд нь хувиараар ажиллах, нийт ажиллаж байгаа хүмүүс ньтодорхой маршруутаар дэглэм барьж ажиллах зэрэг хэдэн багц ажил зөв зохион байгуулж хэрэгжүүлж халдвар хамгааллын дэглэмээ эрхэм болговол тахлаас салах зөв хандлага тогтох юм бишүү

Avatar

Иргэн 2021-03-20 202.126.90.99

вакцин тариулсан хүн дэглэм сахихгүй бол ковид тусах эрсдэлтэй. Харин Туссан ч хөнгөн тусах болно. Харин өөрөө өвдөхгүй юм аа гэхэд ковидын тээгч хэвээр байна. Дэлхийн эрдэмтэд нотолсон болно. Дэглэмээ сахих нь аюулаас хайртай хүмүүсээ хамгаалах болно.

Avatar

Зочин 2021-03-20 202.9.46.147

Заавал 200 хүргэж байж арга хэмжээ авна гадаг нь ямар учиртай юм бэ? хорт хавдар, өвчин зовлонг эхлэж байхад нь бага дээр нь эмчил гэдэггүй билүү олон хүн халдвар авч өвчилөх нь хэнд хэрэгтэй вэ лав л эртхэн арга хэмжээ авах нь буруу биш бол монголчууд бидэнд л хохиролтой бишүү?

Avatar

Зочин 2021-03-20 64.119.25.218

Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулж, нийгмийг эмх цэгцгүй байдалд турхирахаас эхлээд, хөл хорио тогтоож, төрийн дарангуйлал буй болгож,байгууллага аж ахуйн ажлыг боогдуулж, өрх айлыг орлогогүй болгож, өлсгөлөн нүүрлүүлэв гэж бид төр засгаа дарамталж байгаад,хөл хориог сулруулж, халдвар өсөх шалтаг үүсгэсэн.Одоо яагаад эсрэгээр ярьж, бурууг төр рүү чихэх болов.Ажил хийхгүй бол амьдарч болмоор байна уу. Манай орны санхүүгийн боломж эмнэлгийн хүч чадал хязгаалагдмал гэдгийг мэдэж л байсан

Avatar

Зочин 2021-03-20 202.9.46.147

Амбуу доктор 3 сард онцгой анхаар тахал газар авна хоио цээрийн хөл хорио барих хэрэгтэй гэж их л зөвлөсөн гэдэг.
Манай монголчууд тарваган тахлаас хөл хорио орон зайн хязгаарлалт барьж, зайнаас дохио зангаагаар харьцаж гай зовлонг давсан гэдэг,
Хятадууд цагаан сарааар алдсанг ярьчихаад 02-01 -ээс биш 02-10-аас хөл хорьсон нь , Солонгост нэг сүмийн цугларалтаас тахал дэгдсэн гэж баахан яриад өөрсдөө үзвэр үйлчилгээ нээж,гэмт хэрэг нэмэгдлээ гээд архи зараад байгаа нь зөв бодлого уу?

Avatar

Зочин 2021-03-20 43.242.242.59

Хөл хориог сулруулснаас болоод өдөрт 140-өөс буухгүй боллоо. Одоо хөл хориог зун хүртэл тавих нь зөвөө

Avatar

Зочин 2021-03-20 192.82.87.224

ажил хийхгүй цалин аваад хэвтэж байгаа чамд л сайхан байгаа байх. Ард түмэн амьдрамаар байна. Цэцэрлэгийн багш нар аймаар баяр жаргалтай бга юм билээ. Цэцэрлэг битгий эхлээсэй гэж улаан цайм яриад явж байна ш дээ. Хүүхдүүд гэртээ олон сар хоригдох, амьдралын баяр баясгалангүй байх нь тэдэнд хамаагүй бололтой. Цалинг нь хас!!!

Avatar

Зочин 2021-03-20 202.9.46.147

УОК,НОК-оос алдаатай шийдвэр гаргаснаас тахлын халдвараас урьдчилан сэргийлэх талаар урьд олсон амьжилтаа алдчихлаа.
Хөл хорио тавьсан ч биш тавиагүй ч биш байснаас юу хожив эдийн засаг амьдрал сэргэсэн үү ?үзвэр, бар кафе хароке зах нээгээд архи дарс пиво зараад хэний амьдрал дээшлэв.Энэ олон халдвар хичнээн мөнгө хөрөнгө урсгав.
Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, ,халдвар, тархал зуу зуугаар нэмэгдэж байна
Хүк-ийн засгийн газар зөв бодлого барьсан б на. Туршлагатай хүмүүсээ сонс.

Avatar

Зочин 2021-03-20 192.82.87.224

ориг орк. ямарч ухаан алга чамд.

Avatar

Иргэн 2021-03-20 202.126.90.99

Орк нь орк зүйлээ л ярьж байх шивдээ

Avatar

иргэн 2021-03-20 66.181.177.115

Манайд спутник вакциныг хийж эхлээгүй юмуу, хэзээ эхлэх вэ?

Avatar

Zochin 2021-03-20 150.129.143.120

Ambaselmaa guai mundag shuu todorhoi heldeg ajilaa meddeg

Avatar

zochin 2021-03-20 64.119.25.145

18-aas 20 nastai zaluuhan ohiduudiig darga saidaar ajilluulval mongolchuud bayartai baih bololtoi.

Avatar

Зочин 2021-03-20 66.181.178.110

Төр засгаас ковидын тоо хэлж уриалга хэлээд нэмэргүй ээ.Хэлж бга юмныхаа хэрэгжилтийг хангахгүй бол хүмүүсийн ухамсар дорой юу ч тоохгүй бна шүү дээ.Өчигдөр л гэхэд хажуу айл олон хүн цуглуулж шөнийн хоёр цаг хүртэл архидлаа..Нөгөө 23 цагаас хойш хөдөлгөөн хориглосон гэдэг нь хаана хэрэгжиж бша юм

Avatar

Зочин 2021-03-20 103.26.193.126

Амбасэлмээ гуай маш ойлгомжтой, тодорхой мэдээ өглөө. Харин залуу бүсгүйчүүд ярихдаа муу, тодорхой биш мэдээлж байна шүү!!! Мэдээлэл хөтөлж байгаа банди илүү юм их ярьж байна шүү!!

Avatar

Зочин 2021-03-20 66.181.179.32

eh uurhai yu. haashaa yum tend neg virus uildverledeg uurhai ajillaad baigaam uu haashaa yum. uurhai bol ezentei baih yostoi. Ezen ni hen yum? hurungu oruulagchid ni hen yum?

Avatar

Зочин 2021-03-20 202.9.47.13

Наад балай авгай чин үгээ ч олигтой сонгож хэрэглэж чаддаггүй чадваргүй хоосон толгойт бнлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж