"Халдвар өдөрт 200 давбал дараагийн арга хэмжээг авна"

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

COVID-19

"Халдвар өдөрт 200 давбал дараагийн арга хэмжээг авна"

"Халдвар өдөрт 200 давбал дараагийн арга хэмжээг авна"

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.03.20) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.​БАЙГАЛМАА:

-Өчигдөр нийт 15293 хүнд шинжилгээ хийхэд 148  хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 4273 бол Улаанбаатар хотын өвчлөл 3910 боллоо. Хөвсгөл аймагт нэмж таван тохиолдол илэрснээр хөдөө орон нутгийн өвчлөлийн тоо нэмэгдлээ. 148 хүн халдвар авснаас 137 хүний ойрын хавьтал бол 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Дээрх 11 хүн нь Налайх дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 13, 20, Баянгол дүүргийн 3, 6, 8, Сонгинохайрхан дүүргийн 34, 35, 37, 42 дугаар хороонд амьдардаг. Өнөөдрийн байдлаар нийт 1359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1201, хүндэвтэр 146, хүнд 9, маш хүнд 3 хүн байна.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн өдрүүдэд халдварын тоо 100-гаас дээш бүртгэгдэж байна. Иргэд хатуу хөл хорио тогтоох эсэхийг их сонирхож байна. Халдварын тоо өдөрт 200-гаас дээш бүртгэгдсэн тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авахаас өөр аргагүй болно. Үүнийг эрдэмтдийн зөвлөлөөс ч хэлж байна. Гэхдээ өрх бүрийн эдийн засгийг анхаарч үзэхгүй бол болохгүй.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.БОЛДМАА:

-Гуравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн 43 цэгт 17656 хүнийг вакцинд хамруулсан байна. Ингэснээр хоёрдугаар сараас хойш нийт 189969 хүнийг вакцинжуулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд судалгаа явуулахад 38.9 хэмээс дээш халуурах, тариулсан газарт хөндүүрлэх, толгой өвдөх, бие арзайх, үе мөч, булчин өвдөх ядрах зэрэг шинж тэмдэг давамгайлсан байна. Өнгөрсөн хугацаанд дархлаажуулалтад Энэтхэг улсын "АстраЗенека" вакцины 75 мянган тун, Солонгос улсын "АстраЗенека" 7200 тун, Хятадын "Синофарм" вакцины 107769 тун буюу нийт 189969 тун вакцин ашиглажээ. Дээрх гурван вакцинаас "Синофарм" вакцины 42231 тун үлдсэн. Энэ нь 43 цэгт 2-3 өдөрт ашиглах вакцин юм. ХӨСҮТ-д нөөцөд 232200 давтан тун бий. "Синофарм" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхэлнэ. "АстраЗенека" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 23-наас хийж эхэлнэ.

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн ажилтан Б.ДУЛАМСҮРЭН:
-Шуурхай штаб шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Ингэхдээ орон нутаг, бүс хариуцсан баг шинээр байгуулсан. Мөн шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан. Тухайлбал, өмнө нь байгууллага бүр тусдаа лавлах утастай байсан бол тэдгээр дугаарыг нэгтгэсэн, иргэд 1800-1105 дугаараар хандах боломжтой. Өнгөрсөн 24 хоногт тусгай дугаарын утсанд нийт 3272 дуудлага мэдээлэл ирсэн. Эдгээрээс есөн гомдол, мэдээллийг холбогдох байгууллагуудад танилцуулж, шийдвэрлүүлсэн бол зургаан гомдол мэдээллийг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Онцгой комисст хүргүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 136 удаагийн тусгай үүргийн нислэгээр нийтдээ 24313 иргэн, хилийн боомтоор 6710 буюу нийт 31023 иргэнийг татан авчээ. Гуравдугаар сард нийт 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс өнөөдрийн байдлаар есөн удаагийн нислэгээр 13013 иргэнийг татан авчээ.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, March 19, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж