ХСҮТ-д даатгалаар жижиг мэс ажилбарууд хийдэг болжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

ХСҮТ-д даатгалаар жижиг мэс ажилбарууд хийдэг болжээ

ХСҮТ-д даатгалаар жижиг мэс ажилбарууд хийдэг болжээ

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д гуравдугаар сарын 18-наас эхлэн эрүүл мэндийн даатгалаар жижиг мэс ажилбарууд хийдэг болжээ. Өөрөөр хэлбэл иргэдээс төлбөр авахгүйгээр хавдрын жижиг мэс ажилбарыг өдөрт нь хийдэг болж байна. ХСҮТ-д хорт хавдрын томоохон мэс заслуудаас гадна

  • оношилгооны зорилгоор мэс ажилбарууд хийх,
  • эд эсийн шинжилгээ авах,
  • төрөл бүрийн хоргүй үүсвэрүүд тухайлбал үү, мэнгэ, ургацаг авахуулах зэрэг тохиолдолд зориулалтын өрөө тасалгаа байхгүйгээс энэ төрлийн тусламж үйлчилгээг хагалгааны өрөөний цаг боломжид тааруулан маш хязгаарлагдмал хүрээнд хүргэж байжээ.

Түүнчлэн хорт хавдрын оношгүй тохиолдолд дээрх тусламж үйлчилгээг иргэд төлбөртэйгөөр авч байсан юм. Тиймээс тус төвийнхөн "Өдрийн мэс ажилбарын хэсэг" байгуулан тохижуулж, тусламж үйлчилгээгээ хүргэж эхэлсэн байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж