Европын удирдагчид камерын өмнө "AstraZeneca" вакцин тариуллаа

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Европын удирдагчид камерын өмнө "AstraZeneca" вакцин тариуллаа

Европын удирдагчид камерын өмнө "AstraZeneca" вакцин тариуллаа

Цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй байж болзошгүй шалтгаанаар Европын 13 улс "AstraZeneca" вакциныг ашиглахаа түр зогсоогоод байв. Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA уг вакцин нь цусны бүлэгнэлтэй шууд холбоогүй, цаашид ашиглахад аюулгүй гэсэн дүгнэлтийг Пүрэв гариг (2021.03.18)-т гаргаж, Европын холбооны улсууд вакцинжуулалтдаа үргэлжлүүлэн ашиглахаар болсон юм.

Иргэдийнхээ вакцинд итгэх итгэлийг сэргээх үүднээс Европын улсуудын удирдагчид өөрсдөө камерын өмнө "AstraZeneca" вакцин хийлгэж эхэлжээ. Тухайлбал, өчигдөр (2021.03.19) Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Францын ерөнхий сайд Жан Кастекс нар эхний тунгаа тариулсан байна. Борис Жонсоны хувьд жил орчмын өмнө Covid-19 аваад эдгэрч байсан билээ.

Тэрбээр “Надад юу ч мэдрэгдсэнгүй. Маш хурдан байлаа. Ээлж нь ирэхээр бүгд вакцинжуулалтдаа хамрагдаарай. Энэ бол та болон таны гэр бүл, бусад бүх хүнд хэрэгтэй зүйл юм" хэмээн ярьжээ. Түүнчлэн Германы канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Марио Драги нар мөн "AstraZeneca" вакциныг тариулахаа мэдэгдсэн байна.

"AstraZeneca" бол төгс вакцин хэмээн мэдэгдсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн цар тахлын гурав дахь давалгаа Европт дэгдэхэд ойрхон байгааг анхааруулаад, вакцинжуулалтынхаа үйл явцыг хурдасгах хэрэгтэйг мэдэгджээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж