Хөвсгөл аймагт ес хоногийн хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт ес хоногийн хөл хорио тогтоолоо

Хөвсгөл аймагт ес хоногийн хөл хорио тогтоолоо

Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт суманд Covid-19-ийн тохиолдол батлагдсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн. Шинжилгээний үеэр Цэцэрлэг сумын 58 иргэний гурваас нь халдвар илэрснээр тус аймагт батлагдсан халдварын тохиолдол 10 болсон юм. Тус аймгийн Засаг дарга өчигдөр (2021.03.19) захирамж гарган, ес хоногийн хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 29-ний 06:00 хүртэл хязгаарлахаар шийдвэрлэжээ. 

Тус захирамжид:

  • "Цэцэрлэг, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийн үйл ажиллагаа болон Мөрөн сумын арванхоёрдугаар ангийн сурагчдын давтлага, сургалтаас бусад боловсролын үйл ажиллагааг гуравдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас эхлэн гуравдугаар сарын 29-ний 06.00 цаг хүртэл зогсоох,
  • Мөрөн, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулж, 0-5 насны хүүхэдтэй ажилтанд байгууллагууд цалинтай чөлөө олгох, 
  • Аймгийн хэмжээнд жагсаал, цуглаан, аялал зугаалга, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, алжаал тайлах төв, фитнесс, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох,
  • Мөрөн сумын хэмжээнд зах болон худалдаа, үйлчилгээний төвүүдийг гуравдугаар сарын 22-ны 06.00 цаг хүртэл түр хязгаарлах талаар дурджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж