АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр (2021.03.19) саяхан зэвсэгт халдлага гарсан Атланта хотод очиж ази гаралтай иргэдтэй уулзахаар Вашингтон хотоос ниссэн юм. Гэтэл тэрбээр онгоцны шатаар өгсөж яваад бүрч унасан байна. Удалгүй босч ирээд, өвдөг рүүгээ хэсэг харсныхаа дараа тэр хашлагаас барин аажуухан алхсаар онгоцондоо суужээ.
Үүнтэй холбоотойгоор Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэрин Жан Пьер Ерөнхийлөгчийн биед ямар нэг гэмтэл учраагүй, сайн байгааг сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Вашингтоны ойролцоох Эндрьюсийн агаарын баазад тухайн үед хүчтэй салхитай байсан учир Ерөнхийлөгч тэнцвэр алдан унасан байж магадгүй гэв.
Өдгөө 78 настай Жо Байден АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа Ерөнхийлөгч болсон хүн учир түүний эрүүл мэндийн байдал олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа ч мөн тэр ихэд анхаарч, хэрхэн эрүүл чийрэг байгаагаа харуулахыг хичээсэн дүрс бичлэгүүд цацаж байжээ.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ