Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ажилтан танил хүмүүсийнхээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг гэх ноцтой хэрэг гарсан билээ. Энэ асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Наранзул өчигдөр (2021.03.19) өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд Л.Баттөрийг томилсон.
Л.Баттөр "Covid-19-ийн тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргахад нөлөө үзүүлнэ. Энэ цаг үед иргэн хүн бүрийн дэмжлэг хэрэг болох нь. Учир нь халдварын эсрэг бид нэгдэх нь гол ажил бололтой. Бидний хамтын ажиллагаа маш чухал" гэж онцолсон байна.
Түүний боловсролын байдал:
- 1995-2001 АШУҮИС
- 2009 Япон улсын Токүшимагийн их сургуулийг Харшил, дархлаа судлал
- 2012 Манчестерын их сургууль
Ажилласан байдал:
- 2010-2012 онд "Ач" анагаах ухааны их сургуулийн Сургалтын албаны дарга
- 2012-2016 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дэд захирал
- 2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал
- 2020 оны аравдугаар сараас АШУҮИС-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдлоо.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ