Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг гуравдугаар сарын 5-наас 16-ны өдөр бүртгэгдсэн Covid-19-ийн 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолжээ. Ингэхэд Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28 хороодод халдварын голомт үүсч, тархалт ихсэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоосон байна.
Баянзүрх дүүргийн 26-р хороонд гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоосон гурав хоногийн хугацаанд тус хорооноос Covid-19-ийн 27 батлагдсан тохиолдлыг илрүүлж, ойрын хавьтлын 70 гаруй хүнийг тогтоон, иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн байна. Улмаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан иргэдээс PCR шинжилгээ авч дууссан бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд, хөл хорионы дэглэмээ өнөөдөр (2021.03.20) 06:00 цагт цуцлах чиглэл өгсөн учраас хөл хориог цуцалжээ.
Үүнээс гадна өчигдөр (2021.03.19) тус дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элизабет" хотхоны 214 дүгээр байрнаас 38 настай эмэгтэй унаж нас барсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага талийгаач гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэх мэдээлэл дээр үндэслэн нөхөр болох 39 настай иргэнийг саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжилж байна.
Э.БУРАМ
Зочин 2021-03-20 175.38.21.100
Medrel muu eserguunuuded buuj uguud baival tur gej baih hereggui
Зочин 2021-03-20 103.26.193.126
Хөл хорио тогтоовол тогтоосон шиг хатуу тогтоогоод үр дүнг үзэх хэрэгтэй! Хэрэв иргэд нь эсэргүүцээд орилолдоод хэлэхээр нь айгаад цуцалчих юм бол ерөөс хорио тогтоохын хэрэг юу байна???
иргзн 2021-03-20 202.179.25.212
Тэнэг Малнууд өөрсөдийн нь Эрүүл мэндийг бодож Хөл хорио тогтоож байхад Худлаа Улс төржиж Эсэргүүцэж байдаг Нийслэлийн бусад Дүүрэг хороодод ийм Асуудал гарч байгагүй юм шүү дандаа Хөдөөнийхөн Зохиолын дуучид төвлөрсөн Хогийн Хороо
Зочин 2021-03-20 66.181.181.94
Юу хэлэхэв даа. Энэ УБ-ын арай сэхээтэнлэг хүмүүс энэ хороонд байгаа юм шиг байна.Харин хэдэн төгрөгтэй оркууд нь Богд уулын амуудаар, Туул голын хөвөөгөөр, бүр юу ч хийдэггүй хүнд гарууд нь хойд уулын хаягаар байцгааж байгаа байх аа. Гэхдээ дийлэнхи нь гэсэн утгаар хэллээ. Барьж идэцгэээ дээ