Энэ сард болон ирэх сард нийлүүлэгдэх вакцины тоо хэмжээ | News.MN

Энэ сард болон ирэх сард нийлүүлэгдэх вакцины тоо хэмжээ

Энэ сард болон ирэх сард нийлүүлэгдэх вакцины тоо хэмжээ

Энэ сард болон ирэх сард нийлүүлэгдэх вакцины тоо хэмжээ

Монгол Улсын хувьд хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсын "АстраЗенека" вакцины 150 мянган тун, "Синофарм" вакцины 300 мянган тунг хүлээж авснаар дархлаажуулалтыг эхлүүлсэн. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 171.535 хүнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Өдөрт дунджаар 15.000 хүн вакцинд хамрагдаж байгаа аж.

Манай улс ирэх сарын сүүл гэхэд нийт 1.6 сая тун вакциныг таван өөр үйлдвэрлэгчээс хүлээн авах юм байна. Шинэ вакцинууд хүлээн авснаар нийслэлийн 1.5 сая иргэнд хангалттай тун бүхий вакцинтай болох юм. Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийг 30 минут хүлээлгэн, хариу урвал гарах, эсэхийг нь ажиглаж байна. Харин ирэх сард ажиглах хугацаа 30 минутаас буурах тул нэг өдөрт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо 2-3 дахин өснө. Ингэснээр өдөрт 80 мянга хүртэл иргэдээ дархлаажуулахаар төлөвлөжээ. Тавдугаар сарын 1-нээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ: 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсад гарч байгаа үр дүн бүхий судалгааг явуулаад “56 хоног буюу нийтдээ найман долоо хоногийн дараа, эсвэл 12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэвэл эхний хийлгэсэн тунгийн дархлаа тогтоох чадвар маш өндөр болж байна. 60 хувь биш, 80 хувь хүртэл дархлаа тогтож байна” гэсэн. БНСУ "АстраЗенека" вакцины хоёр дахь тунг гурван сарын дараа хийж байна. Эрүүл мэндийн яам 56 хоног буюу найман долоо хоногийн дараа "АстраЗенека" вакцины хоёр дахь тунг хийх шийдвэр гаргасан. Тиймээс олон нийтэд зарлаж, вакцинд хамрагдсан иргэдтэй дахиж холбогдон, хоёр дахь тунг хийлгэх хугацааг сунгасан талаар хэлсэн. Дөрөвдүгээр сарын 10-наас давтан тунгийн вакцинд иргэд хамрагдаж эхэлнэ. "Спутник", "Синофарм" вакцины хоёр дахь тун 28 хоногоо барих бол зөвхөн "АстраЗенека" вакцины хувьд хоёр сарын хугацаа барина. Дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс "АстраЗенека" вакцины давтан тунг хийж эхэлнэ. Тавдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 22-ны өдөр гэхэд Улаанбаатар хотын нэг сая хүнд вакцины эхний тунг бүрэн хийнэ гэж тооцоолсон. Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 2 гэхэд нэг сая хүнд вакцины хоёр дахь тунг бүрэн хийж дуусна.

ЭНЭ ДАРААЛЛЫН ДАГУУ  ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ДУУСГАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-20 84.174.157.29

1дхаь вакцинаа хийлгээд 2дахь нь 3 долоо хоногийн дараа хийлгэж байгаа Пэлхий даяар 8 12 долоо хоног гэж хаана ч байхгүй

Avatar

Зочин 2021-03-20 124.158.82.149

Энэ хаашаа юм, дарга нар хийлгэх 25000 Пфайзер юм уу? Бид нар бас хамгийн найдвартай Пфайзерий чинь мөнгөө төлөөд ч хамаагүй хийлгэмээр байна!

Avatar

Зочин 2021-03-20 124.158.82.149

Энэ сонголтоор хийх юм уу? ер нь ихэнх хүнд найдваргүй х***а вакцинаа шахах гэж байгаа юм байна гэж ойлголоо

Avatar

Зочин 2021-03-20 202.55.188.103

Тэнэн юм уншаад баас дарчихлаа

Avatar

Зочин 2021-03-20 139.5.218.226

Тоо мэддэг дарга ч ховор байх шуу.

Avatar

Зочин 2021-03-20 59.153.113.209

Манай сайд тоо мэддэг л байгаа даа. 1.6 сая тун вакцин авна гэчихээд 2 сая хүнд хангалттай гээд солиороод байх юм. 1 хүнд 2 тунг хийнэ гээ биз дээ. Бас Солонгост 3 сарын дараа 2 дахь тунг хийж байгаа гэж ШААЛАА. Вакцинжуулалт эхлээд хэдэн сар болж байгаа билээ. Ер нь ийм олон ПОП дарга, сайдууд ард иргэдээ нэг л өдөр бөөнөөр нь ЮУ болгох бол

Avatar

Зочин 2021-03-20 202.126.90.2

Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг,25-49 насныханд эхлээд дархлаажуулалтад хиймээр юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж