Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд:
- Дөрөвдүгээр сарын 1-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 5-нд Токио-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 6-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
- Дөрөвдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Дөрөвдүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
- Дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Дашрамд дурдахад, гуравдугаар сарын 1-нээс эхлэн МИАТ” ТӨХК бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулан8 эхний нислэг гуравдугаар сарын 2-нд Сөүл рүү хийгдсэн юм. Тодруулбал, Сөүл чиглэлийн нислэг 530 мянган воноос 15 хувь хөнгөлөөд 457 мянган вон, Токио чиглэлд 59150 иенээс 51050 иен болж, Франкфурт чиглэл 830 еврогоос 731 евро, Истанбул 734 ам.доллароос 629 ам.доллар болов. Мөн Нурсалтаны тариф 364314 ам.доллар болж байна.
Гадаад улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлан давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн дөрвөн хоногт гэрт нь тусгаарлах, хэрэв хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд төлбөрөө төлөөд байрлах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан есөн буудалд 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ