Ховд, Баян-Өлгий аймагт томилолтоор очсон хоёр хүний нэгээс нь Covid-19 илэрчээ | News.MN

Ховд, Баян-Өлгий аймагт томилолтоор очсон хоёр хүний нэгээс нь Covid-19 илэрчээ

Ховд, Баян-Өлгий аймагт томилолтоор очсон хоёр хүний нэгээс нь Covid-19 илэрчээ

Ховд, Баян-Өлгий аймагт томилолтоор очсон хоёр хүний нэгээс нь Covid-19 илэрчээ

Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан хоёр хүний  нэг нь “Covid-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагджээ. Эдгээр иргэн нь Улаанбаатар хотоос ирэхдээ Ховд аймгаар дайран өнгөрч, шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан. Харин буцах замдаа буюу гуравдугаар сарын 14-нд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж тоног төхөөрөмж угсарсан байна.

Тэнд таван цагийн хугацаатай ажиллаад мөн өдрөө Улаанбаатар хотруу гарсан. Замдаа Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрч, Улаанбаатар хотод гуравдугаар сарын 16-нд очин 18-нд шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг иргэн нь гуравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарч, маргааш нь орон нутгийг зорьжээ.

Баян-Өлгий аймаг руу ороход нь хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад мөн сөрөг гарсан байна. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон 13 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

Иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Давтан шинжилгээг ирэх долоо хоногийн Даваа гарагт мөн түүнээс хойш дахин долоо хоногийн дараа авах гэнэ. Ховд аймагт одоогоор КОВИД-19-ийн халдвар илрээгүй гэдгийг Ховд Аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж