БЗД-ийн 26 дугаар хорооны 23 иргэнээс халдвар илрээд байна

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

БЗД-ийн 26 дугаар хорооны 23 иргэнээс халдвар илрээд байна

БЗД-ийн 26 дугаар хорооны 23 иргэнээс халдвар илрээд байна

Хатуу хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хөл хориог "Өнөөдөртөө багтаагаад удахгүй цуцална" гэсэн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан өгсөн. Гэвч яг одоогийн байдлаар тус хорооны 23 иргэнээс халдвар илэрсэн гэдгийг эх сурвалж хэллээ.

Тус хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоож 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулагдаж буй.  Гуравдугаар сарын 17-ны өдөр 8390, гуравдугаар сарын 18-нд 9452 иргэнээс PCR шинжилгээг авчээ.

Одоогоор 1600 хүний шинжилгээний хариу гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж