Их хэмжээний хуурамч “Sputnik V” вакциныг илрүүлэн хураажээ

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Их хэмжээний хуурамч “Sputnik V” вакциныг илрүүлэн хураажээ

Их хэмжээний хуурамч “Sputnik V” вакциныг илрүүлэн хураажээ

Мексикийн “Campeche” олон улсын нисэх онгоцны буудал дээрээс ОХУ-ын “Sputnik V” вакциныг их хэмжээгээр хуурамчаар үйлдвэрлэн, савласан байсныг илрүүлэн, хурааж авсан байна. Мексик улс нь өнгөрсөн сард Оросын вакцинд зөвшөөрөл олгож, одоогоор нийт 400 мянган тунг аваад байгаа аж.

Хуурамч вакциныг Бүгд Найрамдах Хондурас руу Мексикээр дамжуулан тээвэрлэж байсан ба гаднах савлагаа нь жинхэнэ вакцинтай яг адил боловч дотор нь спирттэй устай адил зүйл хийсэн байжээ. Сэжигтнүүд нийт 5775 тунтай тэнцэхүйц 1155 шил вакциныг хувийн онгоцоор тээвэрлэн, ундааны хөргүүр дотор нуун оруулж ирэхээр завдсан байна.

Үүнтэй холбоотойгоор “Sputnik V” вакцины албан ёсны твиттер хуудаст хуурамч вакциныг ялган таних зааврыг нийтэлсэн байна. Жинхэнэ вакцин нь "Гам-КОВИД-Вак" гэсэн шошготой байх ёстойг анхааруулжээ.

Эх сурвалж: Moscow Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж