АН-ын даргад нэр дэвшигчдийн цахим уулзалт амжилттай үргэлжилж байна | News.MN

АН-ын даргад нэр дэвшигчдийн цахим уулзалт амжилттай үргэлжилж байна

АН-ын даргад нэр дэвшигчдийн цахим уулзалт амжилттай үргэлжилж байна

АН-ын даргад нэр дэвшигчдийн цахим уулзалт амжилттай үргэлжилж байна

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид гуравдугаар сарын 12-нд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхэлснээс хойш  гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөр, бодлогоо цахимаар танилцуулж байгаа.  Өнөөдөр Завхан, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Дорнод, Дорноговь аймгийн  гишүүд дэмжигчидтэй цахим уулзалтаа хийлээ.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарыг шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, АН-д тулгараад байгаа сорилтыг амжилттай даван туулах, Монголын ардчиллыг хөгжүүлэхэд дэмжлэг болох, асуудалд тууштай, шинжлэх ухаанчаар хандаж, хамтын шийдвэрийг хэрэгжүүлэх шинэ үеийн удирдагч гэж гишүүд, дэмжигчид нь итгэл хүлээлгэж байгаагаа хэлж, амжилт хүслээ.

Түүнчлэн нэр бүхий нэр дэвшигчдийн хэн ч намын даргаар сонгогдсон Ардчилсан намд тулгараад байгаа асуудал, нөхцөл байдлыг хурдан хугацаанд шийдвэрлэж, хүчирхэг ардчилсан намыг бий болгож чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж , 3-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдах дотоод сонгуульд идэвхтэй оролцохыг намын гишүүддээ уриалж байлаа.

Нэр дэвшигчид болон гишүүд, дэмжигчдийн аль аль нь Ардчилсан намын ялагдлын шалтгааны үндэс нь дотоод ардчилал байхгүй болсонтой холбоотой гэж үзэж байв.

АНын даргын сонгуульд нэр дэвшигч О.Пүрэвдаваа: "Миний хувьд, "Зогсолтгүй урагшилж, Тогтвортой хөгжье" гэсэн уриатай, "Тогтвортой хөгжил" мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Богино, дунд, урт хугацааны бодлого гэж ажлаа эрэмбэлсэн. Богино хугацаанд, өнөөдөр үүсээд буй талцлыг шийдвэрлэхэд оршино. Ялангуяа, намын дарга төвтэй бодлогоос, гишүүн төвтэй бодлогод шилжих ёстой гэж үзэж байна. Өмнө нь намын дарга гишүүн хасах, нэмэх зэрэг асуудлыг дангаар шийддэг байсан. Тэгвэл намын гишүүд хамтаар шийдвэр гаргадаг байгууллага болох ёстой. Намын талцал эрх баригчдад боломж олгож байна. Дунд хугацаанд, 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулж, 76 боловсон хүчнээ бэлдэхдээ иргэдийн дунд нэр хүндтэй хүмүүсээс сонгох ёстой. Одоо нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийг бүрдүүлж байна. Тиймээс дунд хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ. Урт хугацаанд, зарим оронд хүсээд ч олдохгүй байгаа энэ ардчиллыг "тордож" авч явна".

АНын даргын сонгуульд нэр дэвшигч О.Цогтгэрэл:

Миний бие АН-ын даргын сонгуульд "Цуг шинэчилье" гэсэн уриатайгаар оролцож байна. Шинэчлэл бол зөвхөн АН-ын бус, Монгол Улсын асуудал. Энэ намд бүрэн шинэчлэл шаардлагатай гэж боддог. АН илүү хөдөлгөөнтэй, үзэл баримтлалтай, цахим, хурдтай нам болж өөрчлөгдөх ёстой. Боловсон хүчний бодлогоор, иргэн, төрийг холбох ёстой.  Шинэчлэл гэдэг дарга солихын төдийхөн ойлголт биш. Ялангуяа Ардчилсан намын шинэчлэл гэдэг хэлбэрийн төдийхөн ажил биш. Бид иж бүрэн шинэчлэл хийж чадвал үлдэх, үгүй бол “арчигдах” том сорилтын өмнө байна.

Ардчилсан  нам хөнгөн, хурдан, хүртээмжтэй, холбогддог болж байж сонгогчдын ой тоонд дахин өөрөөр байршина, ахин сэргэн мандана. Энэ өөрчлөлтийг шат шатны гишүүдтэйгээ цуг шинэчлэхээр энэхүү сунгаанд өрсөлдөж байна. Ардчилсан Монгол улсаа, Ардчилсан намаа “мосттой” болгох Шинэчлэлийн 4Х хөтөлбөрөө танилцуулж байна.

АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин:

2020 оны сонгуулийн дараалсан том ялагдлын дараа бидний алдаа оноо юу байсан бэ гэдэг судалгааг Монгол орны өнцөг булан бүр болон Ардчилсан намын олон зуун гишүүний дунд явуулсан. Энэхүү судалгааны үр дүнгээр бидний хамгийн том асуудал нь намын дотоод зөрчил хагарал байсан. Тодруулбал, нийт судалгаанд оролцогчдын 71 хувь ялагдлын гол шалтгаан намын дотоод хагарал гэж хариулсан. Энэ судалгааг үндэслэн миний бие ардчиллын таван ялалт, цаашлаад энэ нь ард түмний таван ялалт юм гэдэг үндсэн үзэл санааг дэвшүүлж байна. Үүнд эв нэгдэл, үзэл санаа, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, үндэстний ялалт хэмээх таван зорилтыг тавьж ажиллана.

АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд: Миний мөрийн хөтөлбөр “Шинэ Ардчилсан нам” гэсэн нэртэй. Үүнд гурван зорилтыг дэвшүүлж байна.Нэг. Бид жинхэнээсээ  эв нэгдэлтэй байх ёстой. Хуурамч эв нэгдэл, хэлбэрийн төдий эв нэгдэл биш жинхэнээсээ эв нэгдэлтэй байх ёстой. Хоёр. Бодлогын сөрөг хүчин. Бид сөрөг хүчний ажлыг сөрөхийн төлөө, бусдыг муулах, популизм хийхийн төлөө биш харин ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд, Монгол Улсын язгуур ашиг сонирхол болсон ардчилал хүний эрх, эрх чөлөө парламентын засаглалыг хамгаалахын тулд хэрэгжүүлдэг нам  байх ёстой.Гурав. Ялагч 24 гэдэг хөтөлбөрийг дэвшүүлж байна. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг ил тод болгоно. Улс төрийн намыг бодлогын шинэ төвшинд гаргахад хичээж ажиллах ёстой. Ардчилсан нам ялахын тулд хүн ам руугаа орох ёстой. Төрийн ордон тойрч тауэр, цамхаг хэсч тамга тэмдэг булаацалддаг биш ард түмнийхээ дунд асуудал шийддэг тогтолцоо руу орно гэв.

Өнгөрсөн хугацаанд Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Булган, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гишүүдтэй цахим уулзалт хийж мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ичиж байна 2021-03-19 65.26.70.49

Пурэвдаваа ч дэмий дээ . Баянзүрх дүүргийн засаг дарга байхдаа хийсэн булай булхай нь багадаагүй байх шүү… Хүн хэмжээгээ мэддэггүй юм байх даа…

Avatar

зочин 2021-03-19 103.57.95.140

Пүрэвдавааг дэмжиж байна

Avatar

Зочин 2021-03-19 202.126.89.64

Tuvaan gej neg huuchin tsagiin shirmen tunhuu shig yum mun ih vimvvlj bnaa. Tunhuu tuvaan gevel tsarina.

Avatar

зочин 2021-03-19 64.119.27.68

дураа гэж,,,

Avatar

ЯЙ 2021-03-19 202.179.30.242

энд хэн ньч сонгогдсон хууль бус болох биз яагаад гэвэл албан ёсны тамгагүй туваанаас явж байгаа болохоор дараа нь шүүхэд очих биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж