Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг Засаг дарга томилдоггүй болох хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг Засаг дарга томилдоггүй болох хуулийн төсөл өргөн барилаа

Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг Засаг дарга томилдоггүй болох хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог зохицуулалт үйлчилж байгаа билээ. Үүнтэй холбогдон улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1620 боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг байна.

Захирал, эрхлэгч нар солигдсоноор багш нарын дунд халаа, сэлгээ хийгдэж, ажлын байрны дарамт, тогтворгүй байдал бий болдог. Ажилтайгаа үлдэхийн тулд багш нар намчирхахаас өөр гарцгүй болдог, сонгуульд дэвшдэг, оролцдог, иргэдэд нөлөөлдөг, улстөрждөг байдал бий болдог гэж хууль санаачлагчид үзэж байна.

Тиймээс энэ буруу жишгийг арилгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Боловсролын салбарыг чадварлаг, мэргэжлийн баг удирдах ёстой, улс төрийн оролцоо, нөлөөлөл энэ томилгоонд байх учиргүй гэсэн зарчмын хүрээнд энэ салбарт томилгооны тогтолцоог босоо болгож, салбарын яам, мэргэжлийн байгууллага нь томилдог, чөлөөлдөг болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа удирдах албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог, нэр дэвшдэг, намын харьяаллаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хүн захирал, эрхлэгч болдог асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн оролцоотой 672 сургууль, 948 цэцэрлэг байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь нь аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сугир 2021-03-19 66.181.161.40

Маш зөв харин дээрээс томилвол мөн л нам гэнэ дээ харин хамт олон эцэг эхийн санал дотороос нь шалгаруулж байх нь маш зөв ядаж хамт олноо мэднэ шүү дээ

Avatar

Зочин 2021-03-19 64.119.23.114

Багш нар болон эцэг эхчүүд хуралдаад, санал хурааж томилдог болох хэрэгтэй….

Avatar

Зочин 2021-03-19 192.82.87.224

цэцэрлэгийн зарим эрхлэгч, багш нар их муухай сэтгэлгүй юмаа. Хүүхдүүд гэртээ хоригдож өдөр хоногийг маш уйтгартай өнгөрөөж байхад цэцэрлэгийг битгий эхлүүлээсэй, сайхан байна гээд яваад байх юм. цалинг нь хасах хэрэгтэй. хүүхдүүдийг бодох сэтгэл алгa. зөвхөн биеийн амрыг харж байна!

Avatar

GUZEET 2021-03-19 202.21.110.94

МАШ ЗӨВ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЮМ ШИГ САНАГДЛАА. ЭЛДЭВ МАХИНАЦИ ТӨЛӨВЛӨӨГҮЙ Л БОЛ………………….

Avatar

Ёстой базаж байна даа 2021-03-19 103.212.119.111

МАНынханы ганц базаагүй салбар бол Боловсрол, одоо бүх багш нараа намаасаа шууд томилдог болох нь.

Avatar

Зочин 2021-03-19 192.82.76.198

зөв хамрагдах тойргийн иргэдийн санал хураалтаар сонгогддог болох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж