Д.Ганбат: Ерөнхий сайд нь УИХ-ыг үл тоолоо

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Ерөнхий сайд нь УИХ-ыг үл тоолоо

УИХ-ын чуулганы хуралдаан

УИХ-ын чуулганы хуралдаан

Posted by News.mn on Thursday, March 18, 2021

УИХ-ын  чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг мөн зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын өмнө УИХ-ын гишүүн Т.Аубакир Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Ерөнхий сайдыг төлөөлөн “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” танилцуулж байна.

"8.5 МЯНГАН ТОННЫН БАГТААМЖТАЙ ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ АГУУЛАХ БАЙГУУЛНА"

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь,Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймгуудад улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэж, малчдад өвс, малын тэжээл олгох ажлыг зохион байгууллаа.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын нийт 45750 малчин өрх болон отроор явж буй малчин өрх бүрд 300 мянган төгрөгийн малын хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тэжээл тээвэрлэлтийн ажил 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. 2021 оны 1 дүгээр сард гаргасан цаг агаар, зудын эрсдэлийн зургаас үзэхэд манай орны 11 аймгийн 89 сум нэн их эрсдэлтэй, 20 аймгийн 152 сум их эрсдэлтэй гэсэн ангилалд хамрагдаж байсан бол цаг агаарын гуравдугаар сарын эхний 10 хоногийн тойм мэдээнээс үзвэл өмнөх сараас агаарын температур дулаарсан, хур тунадасны хэмжээ болон цасны зузаан багасаж, цаг агаар харьцангуй дулаарсан байна.

Харин өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Архангай зэрэг аймгуудад мал хаваржилт хүндрэх төлөвтэй байгаад анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ оны 3 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 590.1 мянган толгой том мал хорогдоод байна. Үүнээс Архангай аймагт 33.2 мянга, Баянхонгор аймагт 279.8 мянга, Говь-Алтай аймагт 41.6 мянга, Өвөрхангай аймагт 57.2 мянга, Төв аймагт 37.1 мянга, Өмнөговь аймагт 27.1 мянга буюу 476 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 80.7 хувийг эзэлж байна. Энэ оны ургац хураалт хүртэл хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гарахгүй, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх”төслийг эхлүүлж, 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, дагалдах 600 гаруй төрлийн техник, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилтын хүрээнд тариалангийн үйлдвэрлэлд 2021 онд ашиглаж болох химийн бордоо, ургамал хамгааллын бодисын нэр төрөл, тоо хэмжээг баталж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Мөн нийслэл хотод байгуулагдах 16.0 мянган тоннын багтаамжтай, 90-100 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн дэд бүтэц, цахилгаан, шугамсүлжээний ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

АН-ын байр суурийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн танилцуулсны дараа гишүүд Ерөнхий сайдын танилцуулагатай холбогдуулан асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Польш улсын 10.2 сая еврогоор хүнсний агуулахууд барина гэж танилцууллаа. үүнийг хувийн хэвшил барих юм уу эсвэл төрийн өмчит компани барих уу. Хоёрт, нийслэлийн гэр хорооллын айлууд хашаандаа хүнсний ногоо тарихад яамнаас дэмжлэг үзүүлэх үү. Иргэд өрхийн хүнсний хэрэглээгээ ч өөрсдөө хангадаг болмоор байна.  Өөрөөр хэлбэл ногоон зээлд хамрагдах уу. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд ямар төрлийн 600 гаруй тоног төхөөрөмж авах юм бэ. Мөн өмнөх жилүүдэд энэ чиглэлд хийж, хэрэгжүүлсэн төслүүд хэр үр дүнтэй байв, мөн зээлийн эргэн төлөлт нь хэр байдаг вэ. Тодорхой тайлбаруудыг өгнө үү.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх”төслийг эхлүүлж, 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулахыг найман аймагт байгуулна. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн тариалан хөдөлгөөнийг орон даяар зохион байгуулна. Үүнд үрийн дэмжлэг үзүүлэхээр төсөвт хөрөнгө суусан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Хөнгөлөлттэй зээлээр зоорь барих нь зөв. Гэхдээ нэг юм ойлгосонгүй төр барьж байгаа юм уу. 16 мянган тонн багтаамжтай агуулах гэж байна. Энэ хэний өмч юм. Дараа нь хэний өмч болох юм. БНХАУ-ын хэдэн төгрөгийн зээлээр юу хийж байгаа юм. Төсвийн хөрөнгөөр суулгац үржүүлгийн төв Төв аймагт байгуулсан гэлээ. Яагаад төсвийн хөрөнгөөр барьж байгаа юм бэ, хувийн хэвшлүүдээ дэмждэггүй юм уу. Ерөнхий сайдыг өөрөө орж ирж мэдээллээ хийх байх гэтэл орж ирсэнгүй. Бизнес дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг өмнөх зээлийг нь шилжүүлж болдоггүй юм уу. Өмнө зээлээ хаагаад дахин зээл хөөцөлд гэж байгаа юм байна. Тэгэхээр судалгаа дахиж явуулаад өнгөрсөн зургаан сарын үйл ажиллагаа, орлого гэхээр хүндрэл учирч байгаа юм байна. Энэ иргэний санал их зөв байгаа юм. Үүнийг уламжилж өгөөрэй. Миний дөрвөн асуултад тодорхой хариулж өгөөрэй.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Найман аймагт барих зоорийг хувийн хэвшлүүд барих юм. Харин газрыг нь НЗДТГ-тай хамтран шийдсэн. Өмнө нь БНХАУ-аас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжид зарцуулах 40 сая ам.долларын зээл хэрэгжсэн. Эргэн төлөлтөөр төлөгдөж байгаа. Жимсний үр суулгацыг Жимсний холбоогоор дамжуулна. Гурван хувийн хүүтэй зээлийн тухайд ААН-үүдэд НӨАТ төлдөг байх гэсэн ганцхан л шалгуур тавьсан. Бусад шаардлагыг арилжааны банкууд тавина. Засгийн газраас нэмэлт шаардлага тавихгүй. Засгийн газрын байр суурь бол далд эдийн засгийг хумих, татварын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад хаваржилтын нөхцөл байдал хүнд байна. Үүнд, ХХААХҮЯ онцгой анхаарч бэлтгэх шаардлагатай. Саяны шуурга нэрмээс боллоо. Өнгөн хөрсийг тэр чигт хамчихсан. Малын хамар хатгах хялгана байхгүй болсон. Нийслэлийн гэр хорооллын гудамжуудын хөрс шиг хөрс бий боллоо. Мал аж ахуйд онцгой эрсдэл учирсан. Төв аймгийн нутагт отрын мал их хаваржиж байна. Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр, Баянчандань, Сэргэлэн сумдын газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авна гэх юм. Энэ байдлаа болиоч, хариу тайлбар өг. Үр маш дутуу, үнэтэй байгаа шүү. Хэдэн хувийн үр бэлэн байгаа юм бэ. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгнө гээд баахан ярьсан, өнөөдөр гүйцэтгэл нь хэдэн хувьтай байна вэ. 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгийг газар тариалангийн салбарт зарцуулах юм байна. Том том дүнтэй тоонуудаас хэтрэхгүй байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Нийт 16 мянган тонн үрийн буудайг тариалалт эхлэхээс өмнө бэлэн болгоно. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зээлийг Хөгжлийн банкаар олгосон. Үүнээс 76 тэрбум төгрөгийн зээлийг 833 ААН хамрагдсан. Энэ салбарт нийтдээ 1400 орчим ААН бий. Харин 500 тэрбум төгрөгийн тухайд том тоо биш ээ, бодитой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өнөөдөр Ерөнхий сайдын цаг ч өөрөө алга. Асуудалд яаж хандаад байгаа юм бэ. УИХ ард түмний төлөөлөл. УИХ-ыг үл тоомсорлоод байна уу эсвэл АН-ын бүлэгт хариулахгүй гээд үл тоогоод байгаа юм уу. Ерөнхий сайд нэг их сайн ажил хийгээд байгаа юм байхгүй. ЗГХЭГ-ын даргыг тавиад, муугаараа байх гэж байгаа юм уу гэж Ерөнхий сайд болж байхад нь хэлж байсан. Манай улсын эдийн засаг нийт 10 хувиар унасан. З.Мэндсайханаас хэдэн зүйл асууя. Сүүлийн 100 жил ганцхан зөв бодлого гарсан нь малыг эзэнд нь өгсөн. Үүнээс өөр олигтой шийдэл энэ салбарт гараагүй.

УИХ-ын чуулганы хуралдааны төгсгөлд Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээс Л.Энх-Амгаланг чөлөөлж, түүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнд хуваариллаа. Үүгээр Баасан гаригийн чуулганы хуралдаан дууслаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж