Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирэв.
Дээрх иргэдийн 6 нь өндөр настан, 5 нь жирэмсэн, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай бөгөөд тэднийг "Топаз","Зүчи" зочид буудал болон "Наранбулаг" амралтын газарт тусгаарлах аж.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр нийт 168 иргэн эх орондоо ирсэн билээ.
Б.ЖАРГАЛ