УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ж.Бат-Эрдэнэ нар боловсролыг улстөржилтөөс ангид байлгах хууль санаачиллаа | News.MN

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ж.Бат-Эрдэнэ нар боловсролыг улстөржилтөөс ангид байлгах хууль санаачиллаа

ТЭМҮҮЛЭН - БАТ-ЭРДЭНЭ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ж.Бат-Эрдэнэ нар боловсролыг улстөржилтөөс ангид байлгах хууль санаачиллаа

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ж.Бат-Эрдэнэ нар боловсролыг улстөржилтөөс ангид байлгах хууль санаачиллаа

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа.  Энэхүү төслийн зорилго нь боловсролын салбарыг улс төр, намчирхлаас ангид байлгах, зөв тогтолцоонд оруулахад чиглэгдсэн гэдгийг хууль санаачлагчид хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
– Засгийн газраас зүгээс Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа. Харин миний хувьд 2020 онд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд анхан шатны байгууллагуудын багш, ажилтан, мэргэжилтнүүдээс ирүүлсэн санал зөвлөмжийг үндэслэн боловсруулсан. Энэ хуулийн гол зорилго нь боловсролын салбарыг улс төр, намчирхлаас ангид, төрийн албыг хүчтэй байлгахад чиглэх юм.

2017 онд батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн өөрчлөлтийн дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн харьяаны засаг дарга нь томилдог хууль үйлчилж байна.Анхан шатанд улстөрийн албан хаагч нар томилгоог хийдэг болсон нь улстөржилтийг бий болгож байна. Тиймээс энэ салбарт томилгооны тогтолцоог босоо болгох, салбарын яам, мэргэжлийн байгууллага нь томилдог чөлөөлдөг байдлаар зохицуулах юм. Төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол тухайн ажлаа тодорхой хугацааны өмнө өгсөн байх шаардлагатай байдаг. Гэтэл энэ нь боловсролын салбарын удирдлагад үйлчилдэггүй, тэд сонгуульд шууд оролцдог.

Боловсролын байгууллагаас бид чанартай боловсрол хүсч байгаа ажлын байрны тогтвортой байдал, улстөржилтөөс ангид эрхзүйн орчинг бий болгох ёстой. Гэтэл анхан шатанд, төрийн албанд, тэр дундаа төрийн албаны эд эс болсон боловсролын салбарт улстөржилт их байна. Эдгээр асуудлыг цэгцлэх зорилгоор энэхүү хуулийг боловсруулсан" гэлээ.

Улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1620 боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Baterdene 2021-03-19 66.181.161.63

Baterdene gishuun bulgan aimgiin bolowsroliin baiguullagaar togloj ulsad 21t oruulsanaa bulzaarulah gj teneg huuli barih heregguie. Uuruu buh zahiral erhlegchiig solij bno harin erh medelgui bolohooroo deerees tomiluulah gj ichihghi yuma

Avatar

Зочин 2021-03-19 103.140.11.7

Сайд нь, энэ 2 гишүүн аргагүй л өнөөгийн амьдралаас холдсон нөхдүүд харагдаад байна даа Орос сургуулийн хөвгүүд биш биз дээ

Avatar

зочин 2021-03-19 103.140.11.7

Хөдөө гэдэг чинь сургууль дээр бараг тогтдог юм. Тэд сум орон нутгийнхаа төлөөллийн байгууллагад орох нь зөв, бас захирлыг сум аймаг томилох нь зөв. Одоо тэгээд бүх сумын сургуулийн захирал сайдын үүдэнд суух нь ээ. Мөн ч амьдралаас хол зүйл ярих юм даа.

Avatar

Зочин 2021-03-19 203.98.76.21

sain bn

Avatar

Зочин 2021-03-19 192.82.67.118

Хэн хэн нь сургуульийн газар ажилласан, боловсрол мэддэг юм болов уу даа.Юманд нэг багцаа гэж байдаг даа гэж Түмний нэг кинонд хэлдэг дээ.

Avatar

худлаа гарууд худөлчууд 2021-03-19 66.181.182.143

хэдэн зоос авах гэж болсон болоогүй гууль санаачилна

Avatar

Зочин 2021-03-19 192.82.76.110

Та хоёр хоёул энэ танхимд сууж байгаад 2017 онд ийм хуул тоглоомоо боль баталсан, одоо түүнийгээ өөрчлөх хууль санаачилж байдаг. Ингэж өөрийн баталсан хуулийг заалтыг эргүүлж буцааж тоглодог байдал тэр Оюунчимэг гэдэг хүн оролцоод яриад байгаа "улс төрийн албан тушаалтан сэтгүүлчийг гүтэгсэн үндэслэлээр хэрэг үүсгэхгүй" гэж одоо гэнэт ухаарч сэхээрч гайхуулаад байгаа үйлдэлтэй агаар нэгэн байна.

Avatar

Иргэн 2021-03-19 122.201.22.165

Эцгийнхээ ГОК-оос хулгайлсан мөнгөөр УИХ-ын гишүүн болохоосоо ичдэггүй юм байх даа энэ муу Нялха Сэнгүм

Avatar

Зочин 2021-03-19 122.201.31.249

УИХ-ын гишүүд гэж нэг их дураараа дурнууд байнаа Нэг их томорсон хүн загнасан хоосон мэдлэггүй гарууд

Avatar

Зочин 2021-03-19 66.181.161.29

Сүнээгээс асуу

Avatar

Зочин 2021-03-19 103.57.95.213

kkk. manai darga nariin gariin bairlal aimaar shuu

Avatar

Зочин 2021-03-19 150.129.142.100

Дээд боловсролын салбарт: төрийн өмчийн их сургуулийн захирлыг сайд томилдог, сургах хүний тоо, сургалтын төлбөрийг нь жил бүр яам тогтоодог /удирдах зөвлөл нэртэй халхавчийг сонгууль бүрийн дараа хуулиндаа өөрчлөлт оруулан өөрчилж, тэр нь яамны даалгавар гүйцэтгэдэг/ "чөдөртэй" "дөнгөтэй" их сургуулийг судалгааны их сургууль болгоно гэж сэрүүн зүүдлэх хэрэг үгүй болой. Төр дэмжлэг үзүүлэхгүй юм бол төлбөрийг чөлөөлж байж сая их сургууль хөгжлийн замдаа орно.

Avatar

Зочин 2021-03-19 192.82.67.118

Их сургуулийн төлбөрийг хөнгөлнө гэж зарим гишүүн нь их ярих болжээ. Энэ чинь жинхэнэ популизм, тэгээд дээд боловсролыг тогтолцоог нугаслана гэсэн үг. Улс дэмжихгүй юм бол төлбөрийг чөлөөлөхөд битгий саад болоорой. Энэ хүний хэлсэнтэй санал нэг байна

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Эрх мэдэлгүй үүрэг хэрэгжихгүй, хариуцлага тооцох боломжгүй гэдгийг бодолцоосой. . 2021-03-19 66.181.186.218

Аливаа асуудлыг шийдэхдээ сайтар судлах хэрэгтэй.Суман дахь төрийн байгууллага, ажилтнууд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх зорилготой. Иргэн энэ үйлчилгээ авах эрх нь зөрчигдвөл үүрэг хүлээсэн ЗД-д л хандана. Иргэн боловсролын үйлчилгээний талаар захирал, түүнийг томилсон аймгийн Боловсролын газартай яриад нэмэргүй.Боловсрол, эрүүл мэнд, соёл, татвар, гааль, даатгал, халамж, бүртгэл, байгаль орчин, газар бүгд босоо удирдлагатай.Томилгоо, санхүүгийн эрхгүй ЗД-тай ямар хариуцлага тооцох юм ???

Avatar

Зочин 2021-03-19 202.9.47.13

Зайлаа

Avatar

Зочин 2021-03-19 193.36.225.216

ЭНЭ САХАЛ ХУЛГАЙЧ ТӨРИЙН ОРДОНД БАЛЕТЧИНТАЙ ЯВАЛДАНА, ТӨМӨР ЗАМЫН МӨНГИЙГ ХУЛГАЙ ХИЙНЭ

Avatar

Зочин 2021-03-19 64.119.25.218

Маш зөв. Сургуулиуд улс төрийн нөлөөнд автаж, намчирхаж, хүний эрх ярьж, хэт дураар авирлах явдалд автаж хэрхэвч болохгүй. Сургуульд хэт дураар.байдал үүссэнээс тухайлбал АНУ-д суруулиудын дэг журам туйлын хүнд, 10 гаруйхан наснаас хүүхдүүд м*нс**р*х бодис хэрэглэж эхлэдэг, бүр зарим барш нар нь ийм бодис зарж байх жишээтэй,8-р анги төгсөгсдийн 60 хувь нь бичиг үсэгт бүрэн тайлагдадгүй, хэвлэл мэдээлэл үсэгчилж уншдаг хүмүүс олон байдаг гэж тэнд 20 гаруй жил амьдарсан эмэгтэй ярьж байсан..

Avatar

Зочин 2021-03-19 66.181.183.180

Та нарын өөрсдийн чинь баталсан өөрчлөлт, хутгасан бантан шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж