УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ж.Бат-Эрдэнэ нар боловсролыг улстөржилтөөс ангид байлгах хууль санаачиллаа

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

ТЭМҮҮЛЭН - БАТ-ЭРДЭНЭ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ж.Бат-Эрдэнэ нар боловсролыг улстөржилтөөс ангид байлгах хууль санаачиллаа

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ж.Бат-Эрдэнэ нар боловсролыг улстөржилтөөс ангид байлгах хууль санаачиллаа

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа.  Энэхүү төслийн зорилго нь боловсролын салбарыг улс төр, намчирхлаас ангид байлгах, зөв тогтолцоонд оруулахад чиглэгдсэн гэдгийг хууль санаачлагчид хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
– Засгийн газраас зүгээс Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа. Харин миний хувьд 2020 онд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд анхан шатны байгууллагуудын багш, ажилтан, мэргэжилтнүүдээс ирүүлсэн санал зөвлөмжийг үндэслэн боловсруулсан. Энэ хуулийн гол зорилго нь боловсролын салбарыг улс төр, намчирхлаас ангид, төрийн албыг хүчтэй байлгахад чиглэх юм.

2017 онд батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн өөрчлөлтийн дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн харьяаны засаг дарга нь томилдог хууль үйлчилж байна.Анхан шатанд улстөрийн албан хаагч нар томилгоог хийдэг болсон нь улстөржилтийг бий болгож байна. Тиймээс энэ салбарт томилгооны тогтолцоог босоо болгох, салбарын яам, мэргэжлийн байгууллага нь томилдог чөлөөлдөг байдлаар зохицуулах юм. Төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол тухайн ажлаа тодорхой хугацааны өмнө өгсөн байх шаардлагатай байдаг. Гэтэл энэ нь боловсролын салбарын удирдлагад үйлчилдэггүй, тэд сонгуульд шууд оролцдог.

Боловсролын байгууллагаас бид чанартай боловсрол хүсч байгаа ажлын байрны тогтвортой байдал, улстөржилтөөс ангид эрхзүйн орчинг бий болгох ёстой. Гэтэл анхан шатанд, төрийн албанд, тэр дундаа төрийн албаны эд эс болсон боловсролын салбарт улстөржилт их байна. Эдгээр асуудлыг цэгцлэх зорилгоор энэхүү хуулийг боловсруулсан" гэлээ.

Улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1620 боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж