Ахмадууд “Монгол Улсын төлөө зүтгэе” уриан дор жагслаа

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Ахмадууд “Монгол Улсын төлөө зүтгэе” уриан дор жагслаа

Ахмадууд “Монгол Улсын төлөө зүтгэе” уриан дор жагслаа

Монголын Ардчилсан холбооноос өнөөдөр /2021.03.19/ “Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай жагсаал хийлээ. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ҮАБЗ-ийн гишүүд болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргэх зорилготой Сүхбаатарын талбайд тайван байдлаар жагсч байна.

Энэ жагсаалд Монголын Ардчилсан холбооны гишүүд, дэмжигчид сайн дурын үндсэн дээр оролцож байна. Жагсагчид эрх баригчдад тавьж буй шаардлагад төрийн үйл ажиллагааг сайжруулах, хөдөлмөрийн дотоод зээлээ хамгаалан дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд, удмын санд учрах цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг бууруулах, гадаад өрүүдийг тэглэх, Оюутолгой, Хармагтайн ордын ашиглалтын талаар улс орны эрх ашигт нийцсэн нэгдмэл байр суурьт хүрэх зэрэг тулгамдсан асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг анхааруулж байна гэжээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан

"Монголын Ардчилсан холбоо одоогоос 31 жилийн өмнө монголчуудын аз жаргалын төлөө, шударга, тэгш ёсны төлөө тэмцсэн. Гэвч тэр тэмцлийг бусад муу аргатангууд завшчихлаа. Монгол хүнийг эх оронд нь ая тухтай, сэтгэл тайван, хүрэлцээтэй эдийн засагтай амьдардаг тогтолцоог бий болготол бид өнөөдрөөс эхлээд тэмцэнэ.

Жагсаалын хэвлэлийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ

"Өнөөдөр талбай дээр 31 жилийн өмнө, хүний эрх, эрх чөлөөний төлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ төлөө, яг энэ талбай дээр залуу байхдаа жагсч байсан ахмадууд эргэн цуглаж байна.  Тэд одоогийн төрд санамж, сануулга өгч байна. Залуусын хувьд ахмадуудаа дэмжин, тал бүрээсээ нэгдлээ" гэв.

Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж