"Талийгаач эмэгтэйн нөхрийг саатуулж, мөрдөн шалгаж байна" | News.MN

"Талийгаач эмэгтэйн нөхрийг саатуулж, мөрдөн шалгаж байна"

"Талийгаач эмэгтэйн нөхрийг саатуулж, мөрдөн шалгаж байна"

НЭМЭЛТ:

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдөр /2021.03.19/хүн нас барсан хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү 15.00 цагаас мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элизабет" хотхоны 214 байрнаас хүн унаж, нас барсан гэсэн дуудлага өнөөдөр 12.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Талийгаач 38 настай тус хотхонд оршин суудаг эмэгтэй байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад янз бүрийн таамаг мэдээллүүд гарч байна. Тийм учраас товч мэдээлэл өгье. Талийгаач гэр бүлийн хүнтэйгээ гэр бүлийн маргаантай байсан гэдэг мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор түүний нөхөр болох 39 настай иргэнийг саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Тус хороонд болж байгаа жагсаал, хууль бус ажиллагаа болж байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр улбар шар төвшинд шилжсэн. Энэ үед олныг хамарсан жагсаал цуглаан хийх нь хуулиараа хориотой. Тэгэхээр иргэд олон нийт, сэтгүүлчдээс хүсэхэд энэ хэргийн талаар эцэслэн нотлогдоогүй мэдээлэл өгөхгүй байхыг хүсье. Талийгаач хөл хориог эсэргүүцэж, жагсаалд оролцож байсан гэдэг нь тогтоогдоогүй" гэв.

Мөн тэрбээр тусгаарлах байранд байсан иргэн цонхоор унаж, нас барсан иргэний хэргийн талаар мэдээлэхдээ "Хэргийн газар хийсэн урьдчилсан үзлэгээр цонхоор даавуу унжуулж, боосон байсан. Тухайн иргэн гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Дүүргийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Шаардлагатай гэж үзвэл прокуророос зөвшөөрөл авч хэргийн талаар мэдээлэх ёстой" гэсэн юм.

"ЭЛИЗАБЕТ" ХОТХОНООС ХҮН УНАЖ, НАС БАРСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА"

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Элизабет" хотхоноос хүн унаж нас барсан хэрэг өнөөдөр /2021.03.19/ гарчээ. Одоогоор хэргийн газарт цагдаагийн байгууллагынхан очиж, үзлэг шалгалт явуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Яг одоо хэргийн газарт үзлэг хийж, шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Тус хотхоны хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт энэ сарын 17-21-нийг хүртэлх тав хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа юм. Мөн хязгаарлалтын хугацаанд архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-19 124.158.82.149

Эрэгтэй хүн үсэрсэн бол эхнэрийг нь шалгах байсан болов уу?

Avatar

Зочин 2021-03-19 64.119.19.91

Захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг монголын цагдаа ямар хурдан гэр бүлийн маргаан энэ тэр гэж зарлаж байнаа
Үнэгдээ хөл хориотой холбоотой болохоор яарч сандарч мэдэгдэл хийж байгаа юм шиг санагдлаа

Avatar

Зочин 2021-03-19 103.26.194.166

Байр болгоны үүдэнд битүү цагдаа байсан, элизабетийн үүдэнд гал команд, онцгойгийн машин битүү байсан , эмэгтэй хүн хүчирхийлэлд өртөөд , үсрэх гээд байна гэж дуудлага өгөхөд яг хажууд нь байсан тэр олон цагдаа юу хийж байв? ?????

Avatar

Зочин 2021-03-19 103.229.123.244

Нөхөртэйгөө хамт байсан юм бн! Тэгэхээр нөхөр нь эхлээд ямар хамаатай болохыг мэдэж байж ЗГ-г огцруулах нь зөв! Гэхдээ Сеулд байсан хүнийг ЗГ онгоц гаргаж авчрах нь хир зөв байсан юмб!? гэдгийг тогтоох хэрэгтэй!! ЗГ онгоц явуулаагүй байсан бол тэр хүн энд ирж амиа алдахгүй л байсан!!

Avatar

Зочин 2021-03-19 103.57.95.213

Tsonhoor daavuu unjuuldag n yah geiin bldoo

Avatar

Зочин 2021-03-19 66.181.181.135

Энэ цагдаа нар ард иргэдийг жагсахаар хууль бус хэмээн ихээхэн сүржигнэх юм. Гэтэл уг хөл хориог хууль бусаар тавьсаныг дээд эрх мэдэлтнүүд нь хүртэл хэлээд байхад хууль бус шийдвэр гаргасан БЗД ЗДаргад арга хэмжээ авах талаар дуугардаггүй. Ард түмний жагсаал эцсийн эцэст нийт ард түмний эрх ашгийн төлөө л байдаг. Тэрхүү ард түмэн гэдэгт цагдаа гуай өөрөө болон түүний гэр бүл үр хүүхэд мөн хамрагдана.

Avatar

Зочин 2021-03-19 202.55.188.90

Setgetsiin emgegtei hun baisan bol henii ch buruu bishee. Yavch eruul saruul uhaantai hun uuriiguu horlohgui

Avatar

Зочин 2021-03-19 202.55.188.90

Esvel hen 1 hun deerees shidsen ch baij magadgui

Avatar

Зочин 2021-03-19 202.9.46.237

hereg garaad udaagui bhad, yunaas bolniig ni togtoogoogui baij ger buliin margaanaas bolson gej nuhriinh ni ntalaar busdad oilguulj bolohgui. odoo niigmeeree nuhriig ni, erchuudiig buruutgana. Ter hun chin uur utsaar, hor sharaa diilehgui, nuhruu hohirooh sanaatai usersen bol yah ve?

Avatar

иргэн 2021-03-19 103.57.94.140

Одоо цагдаа руу л дайрна даа

Avatar

Зочин 2021-03-19 192.82.87.224

сэтгэцийн өөрчлөлттэй хүн бусдад гай болсон бол яах юм бэ? хайран залуу мэдээж буруугүй

Avatar

Зочин 2021-03-19 64.119.19.91

Баатархүү ямар хурдан гэр бүлийн маргаан гэж зарлаж байнаа
Уг нь хэрэг дөнгөж шалгаж эхэлж байна л гэдэг
Хөл хориотой холбоогүй нэж нотлох гэж улайраад байгаа шинжтэй л байх юмөө
Нөхрийг нь бас хилмэгдүүлэх вийдээ мэдлэг чадвар муу монголыг цагдаа….

Avatar

Зочин 2021-03-19 202.179.25.210

sogtuu chumuus chin bayraa temdeglesen, taliigaach charamsaltai umaa. Tor zasag ,bas chaa saigui uchir n er oldochgui um!!!

Avatar

Зочин 2021-03-19 202.126.89.64

Hul horionii vyeer tsagdaa tengert garaad yavchlaa. Changa hashgirch, boroohoi dalaigaad l aimaar bna shvv!

Avatar

Зочин 2021-03-19 66.181.186.76

Маш харамсалтай Хөл хориогүй байсан бол гарч яваад хэн 1эн дээрээ очоод зовлонгоо хуваалцаад тайтгарах ч байсан юм билүү. Хөл хорилоо гээд хүний амьдрал зогсохгүй Сайнтай муутайгаа л үргэлжилнэ Даанч яавдаа. Асуудалтай байхад найз нь ч юмуу ойр тойрныхноос нь ирж эргэж тойрч харж ханддаг. Яах гэж 26р хороог ингэж хаавдаа. Хөөрхий эмэгтэй бүхнээс таслагдаад орох гарах аргагүй болоод ингэчихэв үү?? 26р хороо голомтгүй б 7 хүнээс халдвар илэрсэн. Голомтлоогүй бусад газартай адил алаг цоог байга

Avatar

Зочин 2021-03-19 66.181.186.76

Дээрх 67 биш 7 гэж уншина уу сорри

Avatar

Хотын уугуул иргэн 2021-03-19 64.119.16.18

БЗД-ийн засаг даргын хууль бус үйлдлийг таслан зогсоох хотын удирдлага байна уу. Мөн гэрээсээ гараад дэлгүүр, эмийн сан явж болно гэсэн байхад цагдаа нар "хаашаа явж байна" гэж тэнэг асуулт тавиад байх юм. Нэг бодлын инээдтэй ч юм шиг. Уйдсан цагдаа хүнээс элдэв тэнэг асуулт тавьж цаг нөхцөөж буй бололтой. ..

Avatar

Иргэн 2021-03-19 192.82.85.107

Хууль бусаар бүтэн хороогоор нь 31000 хүнийг хориод 80 хувьд нь шинжилгээ хийхэд 7 хүн ковидтой гарсан байна. Ийм тооны хүнээс Улаанбаатар хотын хаанаас ч шинжилгээ авсан ийм л гарна, нэг хорооны Засаг даргыг солихын тулд ийм юм хийж байна. Хүний амь ч эрсдүүллээ. 31000 хүнтэй хороонд Багануур бүхэлдээ 25000 хүнтэй гэж байгаа тэгэхэд энд нэг ч улсын Сургууль, цэцэрлэг барьж чадахгүй байж хүн халахдаа сайн ийм нийгэмд л бид байна

Avatar

Зочин 2021-03-19 202.131.225.197

ger buliin huchirhiilel, tursunii daraah setgel gutral geh met setgel zuin daramt bsan esehiig sain sudlah heregtei l dee

Avatar

дор 2021-03-19 66.181.187.39

хөл хорионоос болж үхвэл ёстой хохь нь гэхээс өөрсдийг нь эрүүл мэнд амь насаа алдах аюулт өвчинөөс тусгаарлаж хэдхэн хоног гэр орондоо элэг бүтэн бж чадахгүй мал шиг болцон хүмүүс их болж муу бүхнийг төр засагруу түлхэж бусдаас өө хайж явахаар өөрсөндөө дүгнэлт хийгээч амиа хоролсон эмэгтэй гэр бүлийн маргаан архи дарс юунаас болж үхсэнийг тодоруулаагүй бхд юу вэ үхэх нь наад 26 хороогоо бүр чангал даварцан пизданууд бна хамаг хүмүүсд халдвараа тараасан орк

Avatar

zochin 2021-03-19 64.119.25.145

Cergiin bayar temdeglesen arhichinguud 26-r horoogoor duuren baina.

Avatar

Зочин 2021-03-19 139.5.219.176

Fuck🤮🤮🤮🤮

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж