2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 1,178,801,059.92 төгрөгийн үнийн дүн бүхий 3,317,994 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU+14.97%) болон "Би ди сек" ХК (BDS +14.88%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -4.49%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -3.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 174,340 ширхэг нэгж эрхийг нийт 39,145,066 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.93 хувиар өсөж, 35378.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,700,010,157,914.56 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ