АНУ: Бид “найзуудынхаа” талд тууштай зогсоно

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

АНУ: Бид “найзуудынхаа” талд тууштай зогсоно

АНУ: Бид “найзуудынхаа” талд тууштай зогсоно

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены багийнхан энэ долоо хоногт Хятадын талтай эхний дээд хэмжээний уулзалтаа Аляскад эхлүүлсэн билээ. Уулзалт дээр Вашингтон Хятадын хийж буй үйл ажиллагааг олон улсын тогтвортой байдал, дэг журмыг сүйрүүлж байгаа хэмээн үзэж, үүний эсрэг “найзуудынхаа” талд тууштай зогсоно гэдгээ илэрхийлсэн байна.

Тухайлбал, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан уулзалтын эхэнд “Бид асуудал үүсгэх сонирхолгүй байна. Гэхдээ бид шударгаар тэмцэхэд бэлэн байна. Бид үргэлж өөрсдийн холбоотнууд, ард түмэн, найзуудынхаа талд тууштай зогссоор байх болно” хэмээн хэлжээ.

Түүнчлэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын дээд албан тушаал бүхий дипломатч Ян Жиечи, төрийн зөвлөлийн гишүүн Ван И нарт хандан “Вашингтон Шинжаан, Хонгконг, Тайваньд хийж буй Бээжингийн үйл ажиллагаанууд болон сүүлийн үед эрс нэмэгдсэн АНУ-ын эсрэг цахим халдлагуудын талаар уулзалтын үеэр хэлэлцэнэ. Эдгээр асуудал тус тусдаа хэдий ч олон улсын дүрэм, журмыг уландаа гишгэсэн үйлдэл юм” хэмээн мэдэгдсэн байна.

Харин хариуд нь Ян Жиечи маш урт мэдэгдэл хийж, АНУ-ыг цэргийн хүч, санхүүгийн давуу байдлаа ашиглан бусад улсуудыг дарамтлан эрхшээлдээ байлгаж, үндэсний аюулгүй байдалд нь ноцтой халдаж, дэлхийн худалдааны ирээдүйг сүйрүүлж байна хэмээн буруутгажээ.

Тэрбээр “АНУ-д хар арьстнууд хядуулж, хүний эрх гэдэг зүйл шороонд хутгалдаж байна. Тиймээс АНУ дотооддоо, Хятад дотооддоо өөр өөрсдийнхөө асуудалд анхаарал хандуулъя. Мөн хүйтэн дайны сэтгэхүйгээсээ одоо салах цаг болсон. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн Хятад улс АНУ-тай сөргөлдөх, мөргөлдөхийн оронд харилцан нэгнээ хүндэтгэж, харилцан ашигтай харилцаа үүсгэхийг хүсч байна” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж