Жолооч нарыг Гашуунсухайтад 5, Шивээхүрэнд 3 цэгээр дархлаажуулна

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Жолооч нарыг Гашуунсухайтад 5, Шивээхүрэнд 3 цэгээр дархлаажуулна

Жолооч нарыг Гашуунсухайтад 5, Шивээхүрэнд 3 цэгээр дархлаажуулна

Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтод ажиллаж буй экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулах ажил үргэлжилж байна. Жолооч нар болон Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Хятадын “Sinopharm” үйлдвэрийн 13 мянган хүн тун вакцинаар дархлаажуулж буй.

Өмнөговь аймгийн хэмжээнд эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах 13 мянган зорилтот хүний 11860 нь уул уурхайн салбарын ажилтнууд бол нүүрс тээврийн 157 аж ахуйн нэгжийн жолооч нар болон 1019 нь тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд байх юм.

Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын ажилд гааль, хил хамгаалах байгууллага зэрэг байгууллагын 121 ажилтан, алба хаагчийг дараагийн ээлжинд хамруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Гашуунсухайт боомт дээр тав, Шивээхүрэнд гурван цэг ажиллах юм байна. Харин Даланзадгадад хоёр цэгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Жолооч нарыг ажлын ээлжийн хуваарьт тохируулан дархлаажуулах бөгөөд нэг баг өдөрт 150 хүнийг вакцинд хамруулахаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжийн 4000 хүнийг тав хоногт багтаан дархлаажуулахаар төлөвлөжээ. Цаашид уул уурхайн ажилтнууд, нүүрс тээврийн жолооч нарын ээлж солигдоход дараагийн ээлжийг хамруулах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж