И.Мөнхжаргал: АН-ын жинхэнэ дарга энэ сарын 28-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

И.Мөнхжаргал: АН-ын жинхэнэ дарга энэ сарын 28-нд тодорно

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал сонгуулийн сурталчилгаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, March 18, 2021

Ц.Тувааны талын АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарын сонгуулийн сурталчилгаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Санал хураалт гуравдугаар сарын 28-ны өдөр болно.

Одоогоор нэр дэвшигчид Архангай, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 6500 гаруй дэмжигч, сонгогчидтой цахим уулзалт хийгээд байна. Мөн нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж буй. Гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэр дэвшигчид бодлогын халз мэтгэлцээнийг гурван удаа зохион байгуулна. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой цаг үеийн асуудлаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр /2021.03.19/  мэдээлэл хийлээ.

Тэрбээр "АН-ын Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн саналын хуудсыг хэвлэж бүх аймаг, дүүргүүдэд хүргэгдсэн. Өнөөдрөөс эхлэн сумдад саналын хуудсыг хүргүүлж эхэлнэ. Бидний сонгуулийн үйл ажиллагаанд саад болох гэсэн зорилгоор буруу ташаа мэдээллийг  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэж байгаад харамсч байна. Өнөөдрөөс эхлэн "АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж байна" гэх ташаа мэдээлэл гарч байгааг мөн залруулъя. Гуравдугаар сарын 28-ны өдөр АН-ын даргыг тодруулах сонгуулийн санал хураалт уламжлалт буюу цаасан хэлбэрээр явагдана” гэлээ.

Мөн тэрбээр АН-ын дотоод зөрчлийн талаар хэлэхдээ "АН нэг дүрэмтэй нэг нам, бодлого  шийдвэрийн зөрүүтэй шийдвэрүүд гарч хуучин удирдлагуудын дунд зөрчилдөөн байгаа. Энэ нь нийгэмд буруу ташаа ойлголтыг төрүүлж байна.  АН-ын Дотоод сонгуулийн хороог намын Их хурлаас  дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай байгуулдаг. Дотоод сонгуулийн хороо нь намын удирдлага хэн байхаас үл хамаарч намын даргыг тодруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ хүрээндээ намын дотоод зөрчилд цэг тавих зорилгоор намын даргын сунгааг зохион байгуулж байна. Дөрвөн нэр дэвшигчээс 200 мянган гишүүний олонхын санал авсан нь намын зөрчил маргааныг тасалж,  намын жинхэнэ дарга болно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж